Ольмек: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ka:ოლმეკები
No edit summary
Мөр 3:
Ольмекууд ([[Англи хэл]]: ''olmecs'') нь [[Мезоамерик]]ийн уугуул иргэд бөгөөд тус бүс нутагт бий болсон соёл иргэншлүүдийн анхдагчдын нэг нь юм. Тэд [[Мексик]]ийн булангийн төв эрэг орчмоор, Юкатан хойгийн баруун эргийн [[намаг]], бамбалзуурт [[халуун орны ширэнгэн ой]]д буюу өнөөгийн Мексик улсын [[Веракруз]], [[Табаско]] мужийн нутагт аж төрдөг байжээ.
Тухайн үед тэд төв Мексикийн уулс, Мексикийн хөндий буюу өнөөгийн Мексикийн [[Гуерреро]], [[Оаксака]] мужын нутгаар өөрсдийн нөлөөллөө тогтоосон байв.
==Гарал үүсэл==
Ольмекийн соёл иргэншил МЭӨ 1500 - МЭӨ 600 оны орчимд цэцэглэн хөгжиж байжээ. Өнөөдөр мэдэгдэж байгаа Ольмекуудын соёлын илэрхийлэл болсон хамгийн эртний төв нь [[Сан Лорензо]] бөгөөд уг төв МЭӨ 900 онд устаж үгүй болсон гэж тогтоосон байна. Үүний дараа тэд [[Ла Вента]] орчимд төвлөрөн дахин хөгжиж, төв Мексикт хотожсон соёл иргэншлийг бий болгон бүс нутагтаа олон зууны турш нөлөөтөй байсаар иржээ.
Тэд 30 метр орчим өндөртэй шороон [[пирамид]] босгож, [[сүм]], орднуудын цогцолбор төв байгуулан амьдарч байсан нь Мезоамериктаа хамгийн эртний пирамид хэмээн тооцогддог байна.