"Версингеторикс"-ны өөр хувилбарууд

no edit summary
Гэвч Ромчууд Галлуудын нийслэл [[Аварикум]] хотыг эзлэн авч, 120000 оршин суугчийг нь залхаан цээрлүүлэх арга хэмжээний хүрээнд егүүтгэсэн байна. Дараагийн тулаан нь Греговиад болж, маш ширүүн тулааны дүнд Версингеторикс ялалт байгуулсан байна. Ялалт байгуулсан хэдий ч Галлууд маш олон тооны язгууртан, цэргүүдээ тулааны талбарт үүрд орхисон гэдэг. Энэ тулааны дараа ихээхэн хохирсон Версингеторикс Алесиа руу ухарч бэхлэлт байгуулсан байна.
 
Цезарь Галлуудаас цөөн тоотой ч хүчирхэг зэвсэглэл бүхий, зохион байгуулалт сайтай армитайгаа Алесиаг бүслэн авчээ. Галлууд бараг хоёр дахин их цэрэгтэй байсан тул Цезарь нэмэлт хүч ирэхийг хүлээн хотын гадна хуарагнасан байна. Ромчуудын туслах хүч ирснээр тэд үлэмж хүчтэй болсон тул Версингеторикс бүслэлтийг дотроос нь сэт цохин гарах төлөвлөгөө боловсруулсан байна. Тулаан маш ширүүн болж, Цезарийн тэмдэглэснээр сүүлийн легионоо тулаанд оруулж байж ялалтыг РомчуудадРомчууд авч иржээавчээ. Энэхүү тулааны үр дүн нь Галлд Ромын ноёрхлыг авчирсан шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.
 
Версингеториксийн домогт тэмдэглэснээр тэрээр тулааны дараа маш сүр жавхлантайгаар бууж өгсөн байна. [[Алесиа]]гаас өөрийн морьтойгоо гаран Цезарын лагерийг тойрон өөрийн хуяг, дуулгаа тайлан, Цезарын хөлд сэлмээ шидэн түүний өмнө ихэмсгээр өвдөг сөгджээ. Түүнийг МЭӨ 46 онд Цезарь ялалтын баяр дээр олонд харуултал 5 жил хорижээ. Түүнийг ялалтын баярын дараа эртний уламжилал ёсоор шоронд нь боомилон хороосон гэж үздэг.
Anonymous user