Их Стефен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: it:Ştefan III cel Mare
No edit summary
Мөр 17:
Стефан дотооддоо бэхжин, хүчийг олсны дараа хөрш орнуудынхаа удаа дараалсан сүрдүүлгүүдийг амжилттай няцааж өөрийн нэр хүндийг өсгөжээ. 1467 онд тэрээр Унгарын хаан [[Маттиас Корвинус]] халдан довтлоход Байагийн тулаанд ялж, улмаар 1471 онд Тартар, Валлашийг булаан авчээ. Ингээд Оттоманы талыг дэмжигч [[Гоо Раду]]г түлхэн унагаж, [[Христийн шашин]]т захирагчийг томилжээ.
Стефан Молдавидаа буцан ирээд Оттоманы эзэнт улсаас учруулж болох бодит аюулд бэлтгэж эхэлсэн байна. Тун удалгүй Стефаны өдөөн хатгалгад хариу барьж, Радуг өмгөөлөх нэрийдлээр Оттоман султан [[Мехмед II]] Молдавид халдан довтолжээ. 1475 онд Стефан сулаан эзлэгчдийг Васлуйн тулаанд бут ниргэж, Туркийн довтолгооныг түр зогсоосон байна.
Гэвч дараа жил нь Валеа Альбагийн тулаанд Стефан ялагдал хүлээж, ухран Оттоманчуудад чухал цайзуудынхаа нэгийг алджээ. Стефан Европоос тсламжтусламж эрэн, “Буруу номнтуудын баруун гарыг тас цавчих”-ад гүн туслалцаа үзүүлэхийг уриалжээ.
1484 онд Туркуудын цахилгаан гэж нэрлэгдсэн довтолгоонуудад цохигдон дахин хоёр ч цайзаа алдсан байна. Гэвч тэрээр 1485 онд туркуудыг хоёр ч удаа ялсан байна.
1486 онд Султан [[Баязид II]]-тай энхийн гэрээ байгуулж, Туркт жил бүр алба гувчуур төлж байх болжээ. Үүний хариуд Молдави нь өөрийн хаанаар удирдуулсан Туркийн хамжлага улс хэлбэртэйгээр орших болжээ. Үүнээс хойш 300 шахам жил Молдави нь Туркийн хамжлага улс хэлбэртэйгээр орших болжээ.