II Тигранес: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4:
 
==Амьдралын эхэн үе==
МЭӨ105МЭӨ 105 онд Парфийн эзэнт улс Арменийг байлдан дагуулсан бөгөөд Армянийн хаан ор залгах хөвгүүнээ Парфийн хаанд илгээж, барьцааны хүн болгожээ. Тигран 10 жил орчим жил Митрадатес II хааны ордонд амьдарсан байна. МЭӨ 95 онд эцэг нь нас барахад Атропатен буюу өнөөгийн [[Иран]], [[Азербайжан]]ы нутагт байсан Парфийн хаанд өөрийн нутгаасаа "''далан нуга''" өргөж, эрх чөлөөгөө олж авчээ. Тэрээр улс орноо байгуулна хэмээн зовсонгүй, Өвөг эцэг [[Артаксиас I]]-ийн улсыг шууд өвлөн авч, хүчээ хуримтлуулж эхэлжээ.
Хэдий тийм ч Армян нь аварга уул нуруудаар хязгаарлагдсан, бүс нутагтаа бараг хаан мэт нөлөөтэй нахараруудаар /захирагчдаар/ удирдуулсан өөр, өөр шашин шүтлэгтэй олон жижиг омгуудаас бүрдэж байсан юм. Энэ байдал нь Тигранд таалагдаагүй тул улсын бүх удирдлагыг гартаа авч, төвлөрсөн удирдлагын тогтолцоог бий болгосон байна. Энэ ажиллагаа нь ирээдүйн их гүрнийг байгуулах үил хэргийнх нь эхлэл байлаа.
 
Мөр 10:
МЭӨ 90-85 оны хооронд [[Понт]]ийн хаан Митридатын Бомын БНУ-тай хийсэн анхны дайны үед тэрээр Митридатыг дэмжиж байсан ч дайнд шууд оролцохоос болгоомжилж байв.
 
Митридатын охин Клеопатратай гэрлэж, ураг барилдснаар Тигран маш хүрданхурдан хүчирхэгжсан байна. Митридатыг [[Бага Ази]], [[Европ]]руу газар нутгаа тэлэх зорилгоор Ромтой тулалдаж байх үед Тигран хаан зүүн тийш өөрийн газар нутгийг тэлж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн байна.
 
Митридатад түшиглэсэн Эллиний улсууд баруун зүгт, Европт маш бат бөх суурьтай болсон Ромын БНУ-тай тэмцэлдэж байсан цаг ажээ. МЭӨ 88 оны хавар Понтийн Митридат хаан ромын эзэмшлийн [[Ази]] тивд нэвтэрч [[Фивини]], [[Каппадоки]] мужуудыг эзэлж тэнд амьдран суудаг 8 түм гаруй Ромын иргэдийг хядсан байна. Харин Ромын асар их татварын дарамтад дургүйцдэг нутгийн уугуул оршин суугчид түүнийг чөлөөлөгч гэж талархалтай угтжээ.
Мөр 30:
[[Плутарх]]ын тэмдэглэлд Их Тигран хэмээн бичигдсэн байдгаас үндэслэн Өрнө дахинаа Их хэмээн нэрлэгдэх болжээ. Харин Армены хаант улсын дорно зүгт орших улсуудад Хаадын хаан гэж нэрлэдэг байсан байна.
 
Алдарт уран илтгэгч [[Цицерон]] дорно зүгт бий болсон улсын талаар хэлэхдээ:''' “…Тэр"…Тэр өөрийн хүчирхэг зэвсгийнхээ өмнө Ромын БНУ-ыг дагжин чичрүүлж байна…”байна…"''' гэсэн байдаг.
 
Их Тигранаас өмнөх Армены хаад зоос цутгуулж гүйлгээнд хэрэглэж байгаагүй бол тэрээр өөрийн нэрээр нэрлэгдсэн зоосыг улс орондоо хэрэглүүлдэг байв. Уг зоос нь Селевкидийн зоостой ижил хэлбэртэй байсан бөгөөд түүний засаглалын үед буюу МЭӨ83МЭӨ 83-69 оны хооронд Сирийн [[Дамаск]], [[Антиох]]т цутгуулж хэрэглэж байжээ. Зоосон дээр чихэвчтэй титэм өмссөн Тигран хааны дүрсийг урласан байдаг ба зэсийн орцтой мөнгөөр урладаг байсан нь өнөө үед хадгалагдан иржээ. Мөн алтан зоос байсан талаар мэдээ байдаг.
 
==Ромын эсрэг дайтсан нь==
 
Митридат удаан тулалдснытулалдсаны эцэст [[Ром|Ромын БНУ]]-д ялагдан, өөрийн хүргэн Их Тиграны улсад хүрэлцэн иржээ. Ингэж хаадын хаан маань хамгийн хүчирхэг дайсан Ромтойгоо нүүр тулан, хил залгах болсон байна. Ромын консул [[Лукулла]] Арменаас Митридатыг гаргаж өгөхийг Тигранаас шаардахад хариу нь “боломжгүй” гэсэн байсан гэдэг. Роллинсын “Эртний түүх” номонд:
::“... Хаан Тигран, консул Лукуллын явуулсан элчид өөрийн эзэнт улсын хэр хүчирхэг болохыг, нутаг дэвсгэрийнхээ өргөжин тэлж байгааг хэдхэн жишээн дээр харуулж, намайг “Хаадын хаан” гэдэг гэжээ. [[Селевк Нэгдүгээр Никатор|Их Селевк]]ийн угсааны хаад өөрийнх нь өмнө өвдөг сөхөрч, [[Сири]] ба [[Палестин]]ийг байлдан дагуулж, [[Араб]]ууд түүний хуулиар амьдарч байсан учраас [[Ази тив|Ази]]йн хаан, Хаадын хаан гэх хүндлэлийг хүлээсэн байна. Дорно зүгийн бүх хүн түүнийг хүндэлж, түүнд захирагддаг байлаа...”
 
Мөр 50:
==Уналт==
Их Тиграны улс урт удаан насалж чадсангүй. МЭӨ 66 онд [[Гней Помпей]], хэдийнээ 75 нас зооглосон Их Тигран болон түүний бага хүү залуу Тиграны Армян улсруу халдан довтолжээ. Их Тигран байлдахыг хүссэнгүй бууж өгөв. Помпей түүнд улсынх нь зарим хэсгийг үлдээж, хариуд нь 6000 талант алт, мөнгөөр дайны төлбөр хийлгүүлсэн байна. Эцгээсээ урвасан хүү Тигран [[Ром]]чуудад баригдан Ромд хүргэгдэн хоригдсон гэдэг.
Харин их Тигран МЭӨ55МЭӨ 55 он хүртэл Ромын холбоотон болсон өөрийн улсаа захирч байгаад насан эцэслэсэн байна.
 
===Холлэйн сүүлт од===