"Артаксиас I"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
б (робот Нэмж байна: sh:Artaksija I)
No edit summary
'''Артаксиас''' буюу '''Арташес''' ({{lang-en|Artaxias I}}; [[Армен хэл]]: Արտաշես Առաջին) нь 200 орчим жил [[Армен]]д оршин тогтносон Артаксиадын угсааны хаант улсыг үндэслэгч билээ.
Тэрээр МЭӨ 189 онд төрж, МЭӨ 159 онд нас барсан гэж үздэг ч зарим судлаачид хугацааг нь нэг жилээр урагшлуулан тооцох нь бий.
МЭӨIIIМЭӨ III зууны төгсгөл үед Армени нутагт Нахарарууд хэмээх хангуудаар удирдуулсан 120 гаруй жижиг ханлиг оршиж байжээ. Эдгээр ханлигууд ёс төдийхөнөөр [[Их Армен|Их]] болон [[Бага Армен]]йн Оронтидын хаант улсын бүрэлдэхүүн гэж нэрлэгдэж байв.
Тухайн үед [[Македон]]чууд хүчирхэгийн туйлдаа хүрч Филипп , түүний хүү Александрын удирдлага дор бүх [[Эртний Грек]] төдийгүй, [[Бага Ази]]йг эзэлсэн байлаа. Арменийн ханлигуудад Грекийн соёл иргэншил маш хүчтэй нэвтэрсэн байсан нь [[Аугаа Александр]]т хүчтэй сэтгэгдэл төрүүлж, тэдгээр ханлигуудыг байлдан дагуулж зүрхлээгүй гэдэг. Александрыг зуурдаар нас эцэслэсний дараа түүний жанжин Антиох өөрийн улсаа байгуулан, Армены [[Оронтидын улс]]ыг байлдан дагуулахаар шийдсэн байна. Антиохын эсрэг Оронтидийг захирагч жанжин Артаксиас сөрөн зогссон юм.
МЭӨ190МЭӨ 190 онд [[Магнезийн тулаан]]д Артаксиасын эзэн, Армены хаан [[Ром]]чуудтай тулалдан ялагдснаар Армен нутаг Ромчуудын мэдэлд орсон ажээ. Энэ үед жанжин Артаксиас болон түүний хамтрагч [[Зариадрес]] нар өөрийн хааны эсрэг бослого гарган, Ромчуудын засаглалыг хүлээн зөвшөөрч, өөрсддөө автономит эрх олж, Артаксиас нь Их Арменыг захирч, Зариадрес нь Софене буюу Бага Армяныг захирах хаан болцгоосон байна.
Тэрээр [[Алан]]чуудын хааны охин Сатеникийг хатнаа болгосон бөгөөд тэд Артавасдес /(Артавазд/), Вриур, Мажан, Зариадрес /(Зарех/), Тиран болон [[Аугаа Тигранес|Тигранес]] /Тигран/ гэсэн зургаан хүүхэдтэй байсан.
Артаксиас хаан ширээнд суумагцаа [[Севан нуур]]ын орчим, [[Аракс гол]]ын савд орших [[Артаксата]] хотыг нийслэлээ болгосон байна. [[Ханнибал]] Ромд цохигдсны дараа Арменид очсон бөгөөд Артаксиас түүнийг хорогдуулж, санал бодлоо сoлилцож байсан гэдэг.
 
Anonymous user