Буддын шашин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 17:
[[14-р зуун]]ы сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд [[Лигдэн хаан]]ы ([[1592]]-[[1636]]) үед бүрэн орчуулж дууссан байна.
 
Буддын номлол нь ийнхүү үе дамжин судлагдсаар 14-р зууны сүүл гэхэд гүн ухааны ихсүүлд хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна.
 
Буддизм бүр [[Хүннү]]гийн үе буюу манай эриний өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. [[17-р зуун]]ы үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "[[Пагсам Чонсон]]" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг.
 
Буддизмын Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу [[13-р зуун|13-]][[14-р зуун]]ы үе, тухайлбал, [[Юань гүрэн|Юань гүрний]] үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "[[Буддизмын хос ёсны зарчим]]" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг.
 
Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу манай эриний [[16-р зуун]]аас хойш үед [[Төвд]] орноос Зонхавын буюу [[шарын шашин|шарын шашны]] хэлбэрээр орж ирсэн байна. [[1570]]-аад онд [[Түмэд]]ийн [[Алтан хан]] "[[Далай Лам]]" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээж ард олны оюун санааг хордуулсаар иржээ.
 
== Сургаалиуд ==