Объект хандалтат программчлал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: af:Objekgeoriënteerde programmering ar:برمجة كائنية التوجه [[bn:অবজেক্ট ওরিয়েন্টেড প্রোগ্রাম...
 
No edit summary
Мөр 1:
ОХП буюу Объект хандалтат програмчлал гэдэг нь програмчлалын ойлголт бөгөөд компьютерийн програм зохиохдоо өгөгдлийг бүтэцлэж, методуудын харилцан үйлчлэлийг тодорхойлохдоо ашигладаг. Энэхүү програмчлалын техник нь дотроо дараах ухагдахуунуудыг агуулж байдаг. Үүнд өгөгдлийн абстракц, энкапсулээшн (мэдээллийн далдлалт), полморфизм, инхэритээнс (удамшил) зэрэг ордог. Орчин үеийн маш олон програмчлалын хэлнүүд ОХП-ыг дэмждэг болсон.
 
==Ерөнхий ойлголтууд==
Объект гэдэг нь тодорхой нөхцлөөр нэгдсэн шинж чанарууд, функцүүдийн хольц юм. Ө.х Бодит амьдрал дээрх объектуудыг гэж ойлгож болно. Жишээлбэл таны ширээн дээрх аяга, халаасанд байгаа түлхүүр, гадаа байгаа байшин зэрэг нь бүгд объект мөн бөгөөд програм зохиогч эдгээрийг тус бүрд нь компьютер болон өөр нэг програмист ойлгох хэлээр тэмдэглэх зорилгоор энэхүү ОХП гэх ойлголт бий болсон.
===Класс===
Класс гэдэг нь ОХП-ын үндсэн ойлголтуудын нэг бөгөөд обьектүүдийн загварыг хэлдэг. Жишээлбэл програм зохиогч хэрэглэх объектуудаа тодорхойлоод тэдгээрийг програм ажиллахдаа үүсгэж байхын тулд классыг объектынхоо загвар байдлаар бэлтгэдэг. Ө.х таны ширээн дээрх аяганы шинж чанар, аягатай холбоотой бүх үйлдлүүдийг класс дотор тодорхойлж өгөх бөгөөд програм ажиллаад эхлэхээрээ таны ширээн дээрхтэй яг ижил аягануудыг үүсгэн ашиглах олон янзын боломжтой болно гэсэн үг юм.
 
===Объект===
Классаас объектийг үүсгэн ашигладаг. Ө.х ОХП-ын үндсэн ойлголт болох объект нь програм ажиллаж байх тухайн үеийн классын биелэл нь юм.
 
[[af:Objekgeoriënteerde programmering]]
[[ar:برمجة كائنية التوجه]]