"Дуут сум"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
==Газарзүй==
Дуут сумын нутгийн дийлэнх нь [[Монгол Алтайн нуруу]]ны сүрлэг өндөр уулсыг дамнан оршдог. Бүргэтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн төвшнөөс дээш 3500 метрээс өндөр өргөгдсөн, [[Алтайн нуруу]]ны сүрлэг оргилууд тус сумын нутагт олон бий. Мөн Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг тус сумын нутгаас олноор харах болно. Тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно. [[Цэнхэрийн гол]] болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйнуудтай. Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг дээр үеэс нааш нутгийн ард иргэдийн дээдэлж, хүртэж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаанууд тус сумын нутагт бий.
 
==Хүмүүс==
*[[Тэгшбуянтын Пүрэвжав|Т.Пүрэвжав]] - Гавъяат багш, анагаах ухааны доктор
*[[Дондогийн Пүрэв|Д.Пүрэв]] - Гавъяат уурхайчин
*П.Чилхаажав - Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч
*Б.Сийлэгмаа - Гавъяат жүжигчин, дуучин
*У.Уранчимэг - Гавъяат жүжигчин
 
{{Ховд}}