"Дуут сум"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
'''Дуут сум''' нь [[Ховд]] аймгийн сум юм. Сумын төв нь 1942 онд "Босгын эх" гэдэг газар байгуулагдсан,. Далайн төвшнөөс дээш 2400 гаруй метрт оршдог, [[Монгол]]ын хамгийн өндөр цэгт оршдог суурин газар гэдгээрээ онцлогтой,. 2076 хүн амтайн 70 гаруй хувь нь [[Урианхай]], 20 гаруй хувийг [[халх]], үлдэх цөөн хувийг бусад ястнууд эзэлдэг,.
 
==Газарзүй==
Дуут сумын нутгийн дийлэнх нь [[Монгол Алтайн нуруу]]ны сүрлэг өндөр уулсыг дамнан оршдог. Бүргэтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн төвшнөөс дээш 3500 метрээс өндөр өргөгдсөн, [[Алтайн нуруу]]ны сүрлэг оргилууд тус сумын нутагт олон бий. Мөн Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг тус сумын нутгаас олноор харах болно. Тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно. [[Цэнхэрийн гол]] болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйнуудтай. Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг дээр үеэс нааш нутгийн ард иргэдийн дээдэлж, хүртэж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаанууд тус сумын нутагт бий.
 
{{Ховд}}