Наранбулаг сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 180.149.65.162 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 1:
'''Наранбулаг''' нь [[Увс]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм.
Наранбулаг сумын төв нь [[Улаангом|аймгийн төвөөсөө]] 90 км оршдог. Хангай, говь, хээр тал хосолсон нутагтай. ''Гүнбүрд, Алдар, Хужирт, Улаан Үзүүр'' гэсэн 4 багаас бүрдэнэ.
Хан Хөхийн нурууны баруун үзүүрийн салбар уулс Тогтохын шил Наранбулаг сумын нутагт оршино. Тогтохын шилийн Хүрмийн овоо далайн төвшнөөс дээш 2357 метр. Бас л эртнээс тайж тахиж ирсэн овоо. Элжигэн овгийнхон Чингис хааны үеэс уламжлагдан хадгалагдаж ирсэн төрийн цагаан сүлдийг хошуу даяараа хамтарч гурван жилд нэг удаа тахидаг байсан бөгөөд түүнийгээ "сүлд цэнгэх" гэж нэрлэдэг байжээ. цэнгэх үйлийг хамтатгадаггүй байсан.}}[[Зураг:99978867.jpeg]
Энэ цагийн эгэлгvй хvчит, улсын аварга О.Балжинням нь 1962 оны бар жил Увс аймгийн Наранбулаг сумын нутагт аймгийн начин Одвоогийн ууган хvv нь болон мэндэлжээ.
 
<!--Үүнээс дооших хэсгийг арилгаж болохгүй, бичих зүйлээ дээр бичнэ үү.-->
Балжинням бага балчраасаа эхлэн барилдаж 4-р ангид байхаасаа vеийнхнээсээ хол тасарсан сайн хvv байлаа. 17-18 насандаа улс аймгийн алдартнуудтай хvч vзэн аймгийн начин заан цолуудыг тvvртэлгvй авсан нь ирээдvйн их аварга болох замнал байсан юм уу гэмээр.
{{Увс}}
 
Дунд сургуульд байхаасаа л чөлөөт бөхөөр хичээллэж орос улсаас мөнгөн медаль авчирч байжээ. 1978 онд 10-р ангиа ддvргээд МУИС-ийн политехникийн сургуульд суралцах болсон нь улсын сайчуудтай гар зөрvvлэх сайхан боломж нээгджээ. 10-р ангид байхдаа улсын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнээс хvрэл авсан төдийгvй хотод ирмэгцээ аймгийн цолтой байсан учраас 1979 оноос самбо жудо бөхийн улсын шигшээ багт оржээ. Анх сонгосон усны аж ахуйн мэргэжлээ төдий сайн өөрийн болгож чадаагvй ч бөхийн тал дээр нилээд ахицтай байлаа.
Бөхийн төрлөөр начин, самбо бөхийн дэлхийн аваргын нэг алт, хоёр мөнгө, цомын аваргын нэг алт, найрамдал 84 тоглолтын алт, жудо бөхийн нэг хvрэл хvртчихсэн сайн бөх болоод байлаа.
 
Яг энэ vед усны мэргэжлээ хаяж бөхийн сургууль төгсөн vндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллаж самбо жудо бөхийн дэлхийн аварга, vндэсний бөхийн улсын аварга болох vvд хаалга нээгджээ.
 
Тэр цаг vеэс эхлэн биеийн тамир бөхөд бvх зvрх сэтгэлээ зориулж одоо алдар спорт хорооны дарга, хурандаа цолтой болжээ. Энэ цаг vеэс хойш улсынхаа баяр наадамд 16 удаа зодоглож 14-т нь шөвгөрөөд байна. Самбо бөхийн дэлхийн 3 тvрvv, 2 vзvvр, дэлхийн шилдэг сабочдын тэмцээнээс 4 тvрvv, 1 vзvvр, жудогоор дэлхийд 1 vзvvр, сайн санааны тоглолт, найрамдал 84, тивийн аваргад өндөр амжилт гаргасан, сумо сонирхогчдын дэлхиын аваргын 1 мөнгө 5 хvрэл медальтан болсон алдартан бөгөөд энэ амжилтаа ард тvмэн төр засгаараа vнэлvvлэн 1986 онд спортын гавъяат мастер цол авсан. Шигшээ багийн тамирчнаас эхлэн ахлах дасгалжуулагч хvртэл өссөн тvvний ачаар жудо бөхийн холбоо болон биеээ даасан салбар болж хөгжжээ.
 
Балжаа аваргын дасгалжуулсан багаас Атлантын олимпоос шавь Нармандах нь хvрэл медаль авсан нь тvvний тvvхэн гавъяа мөнөөс мнө билээ. О.Балжинням 1986 оны улсын аварга шалгаруулах барилдаанд 4т, 1989 онд 2т орж заан цол, тэр жилийн улсын баяр наадамд vзvvрлэн арслан цолны vнэмлэхийг гардан авчээ. Гэвч энэ цол нь тэр дороо буцаж хураагдсан билээ.
 
1991 оны улсын баяр наадамд одтой сайхан барилдаж 9 даван тvрvvлж 2 жилийн өмнө аваад алдсан монгол улсын арслан цолыг гардан авчээ. Цагаан сарын барилдаанд vргэлж шөвгөрч, 1987 оны цагаан сарын барилдаанд начин цолтой байхдаа тvрvvлж начин цолтой тvрvvлсэн 2 бөхийн нэг болжээ.
 
Улсын баяр болон цагаан сарын барилдаанд урамтай сайхан барилддаг арслан маань 1994 оны наадамд өмнө ганцаар торойдог vеийн аварга Бат-Эрдэнийн хамт vлдэж vзvvрлэсэн ба 10 даваатай наадам байсан учир бөхийн шинэ дvрмийн дагуу тvvнд Монгол улсын аварга цолыг олгожээ.
 
Энэ зууны нэгэн сайхан гайхалтай бөх бол энэ vлгэр дуурайлтай сайхан бөх юм аа.
}}
[[Зураг:99978867.jpg]
[[Ангилал:Увс аймгийн сумд]]