Аутсорсинг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 10:
*Хүний нөөцийн улмаас - Тухайн ажлыг гүйцэтгэхэд хүний нөөцийн бололцоо хүрэхгүй тохиолдол элбэг гардаг бөгөөд энэ үед бусдаар ажлаа гүйцэтгүүлэхээр өгдөг. Иймэрхүү ажлаар мэргэшсэн байгууллагууд ч байх нь бий. Цөөхөн хэдэн өндөр мэргэжлийн хүмүүстэй, бусад ажлаа ихэнхийг нь аутсорсингоор хийлгэдэг компаниуд байдаг.
*Өөрчлөлт нэвтрүүлэхийн тулд - Зарим нэг өндөр технологи, нарийн процессийг өөртөө нэвтрүүлэхийн тулд чиглэлийн сайн компаниар гүйцэтгүүлэх замаар суралцах үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой байдаг.
 
==Хэлний саад==
Аутсорсинг бол глобал ойлголт бөгөөд улс дамнасан байдлаар хийгдэх нь их. Хөгжингүй орнуудын компаниуд хөгжиж буй орны хямд ажиллах хүчээр ажлаа гүйцэтгүүлэх сонирхол их байдаг боловч хэд хэдэн хүчин зүйлийн улмаас энэ нь тийм хялбар хийгддэггүй. Үүнд хамгийн эхэнд хэлний бэрхшээл орно. Гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлэхийн тулд сайн ойлголцох, тохиролцох зайлшгүй шаардлагатай бөгөөд хоёр өөр улсын зан заншил, хууль журам зөрөлдөх тохиолдол гэх мэт саадуудыг давж гарахын тулд хөгжиж буй орны компаниуд ажилчдынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаардлага тулгардаг. Хэлний зөрүү байдаггүй орнууд аутсорсинг хийхэд бусад улсаасаа харьцангуй давуу талтай байдаг бөгөөд жишээлбэл [[Америкийн нэгдсэн улс]]-аас [[Энэтхэг улс]]-д аутсорсинг хийж буй үйл ажиллагаа дэлхийд хамгийн сайнд тооцогддог байна.
 
==Нэмж сонирхвол==