Сонин хэвлэл, нэвтрүүлэг хөтөлбөрийн хэв маяг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Сонин хэвлэл, нэвтрүүлэг хөтөлбөрийн хэв маяг Сонин хэвлэл, нэвт-рүүлэг хөтөлбөрийн хэв маяг (Т...
(Өөрчлөлт алга)

04:08, 9 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Сонин хэвлэл, нэвтрүүлэг хөтөлбөрийн хэв маяг Сонин хэвлэл, нэвт-рүүлэг хөтөлбөрийн хэв маяг (Типы периодической печати и программы передач радио и телевидения. Types of Periodical Press and Broadcasting). Герегийн typos - “ул мөр, хэлбэр, маяг” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Нийтлэл, нэвтрүүлгийн хэлбэр маягийг өөрчлөх хүчин зүйлүүдийн нөлөөллийн явцад илэрдэг бүх талыг хамарсан тогтвортой онцлог шинжүүдийн нийлбэр цогцыг хэв маяг гэж нэрлэдэг. Нийгэм-улс төр, сэдэв-бодлого чиглэл, хүлээн авагчдын чиг баримжаа гэсэн гурван гол хүчин зүйлээс гадна дээрх шинжүүдийг илрүүлэхэд нөлөөлдөг, тэдний бий болгосон хэв маягийг өөрчилж чадахуйц язгуур шинж бүхий бусад хүчин зүйлүүд бас үйлчилдэг.Тухайн ХМХ-ийн үйлчлэх хүрээ, түгээлтийн нутаг дэвсгэрийн хэмжээ ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Орчин үед дэлхий дахиныг “хамарсан сонин хэвлэл”, нэвтрүүлгүүд бий болохын хамт орон нутгийн ОНМХ-ийн тоо өсөн нэмэгдэж байна. ОНМХ-ийн шинж чанар түүний гаралт, давтамжаас ихээхэн шалтгаална. Нийгмийн амьдралын жам ёсны өөрчлөлт, үйл явцаас шалтгаалан өдөр тутмын сонин, радио, телевизийн нэвтрүүлгүүд болон долоо хоногт, эсвэл сард ганц хоёр удаа гардаг ХМХ ч байна. Түүнчлэн долоо хоногт нэг удаа гардаг өвөрмөц онцлог бүхий тогтмол хэвлэл (“Ил товчоо”, ”Weekend”, ”24 цаг” г.м.), эсвэл радио, телевизийн нэвтрүүлэг (“Үдшийн хэмнэл”, ”Цагийн төрх”, ”164 цаг” г.м.), булан, боолт, сард нэг удаа гардаг сэтгүүл зэрэг нь онцгой байр эзэлдэг. Тухайн сонин хэвлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн уран бүтээлийн дүр төрх ч аяндаа бүрэлдэн тогтох онцлогтой. Энэ чиглэлд илрэх хэв маягийн шинж тэмдэг нь бичлэгийн төрөл зүйлийн онцлог, сэдвийн утга санааг илэрхийлэх арга, зохиогчдын нийгмийн байр суурь, сонины өнгө үзэмж, дизайны онцлог зэрэг олон асуудалтай холбоотой юм. Манай орны сонин хэвлэлийн систем өөрийнхөө бүрэлдэн тогтсон онцлог төдийгүй орчин үеийн үйл ажиллагааны чиглэл, арга хэлбэр, бүтэц бүрэлдэхүүнээрээ өвөрмөц юм. Үндэсний хэмжээний 7 сонин өдөр тутам гарч, орон даяар тархдаг бол 7-10 хоногт 1-3 удаа гардаг нийт уншигчид зориулсан сонин тогтмол гардаг бүх сонины дийлэнх олонхийг эзэлдэг байна. Дээрх сонины ихэнхийн эрхлэн гаргагчид нь албан ёсны байгууллага бус сэтгүүлч, уран бүтээлчдийн хамт олон мөн. Энэ сонинууд нийгмийн хөгжлийн тулгамдсан гол гол асуудлын хувьд янз бүрийн байр суурь баримталдаг боловч хэт “зүүн”, эсвэл ”барууны” үзэлд автагдахгүй ерөнхийдөө дундыг баримталдаг шинжээрээ онцлог юм. Тодорхой нэг сэдэв, асуудлаар төрөлжсөн, эсвэл нийгмийн нэг давхаргад зориулсан сонин хэвлэл (“Оюутан”, ”Хөдөлмөр таймс”, ”Бизнес таймс” г.м.), мөн сонин сэтгүүлийн заагт оршдог долоо, арав хоногийн “сонин”, эсвэл сард нэг удаа гардаг ”нимгэн” сэтгүүлүүдийн (”Монголын хөдөө”, ”Эзэгтэй”, ”Бөх” г.м.) олон нийтийн мэдээллийн зах зээлд харьцангуй тогтвортой байдаг нь тэдний баримталж буй бодлого, чиглэл нь хүлээн авагчдын “мэдээллийн хэрэгцээ, шаардлагыг” зөв ойлгож, оновчтой боловсруулахаас ихээхэн шалтгаална. Сонин, сэтгүүлийн хөгжлийн чиг хандлага нь (амьдрах чадвар нь) тухайн уран бүтээлийн хамт олны дадал чадвар, баримталж буй нийгмийн байр суурийн онцлог, нийтлэлийн сэдэв, чиглэл, бодлогыг оновчтой боловсруулах замаар хангалттай олон уншигчтай болох зэрэг хүчин зүйлүүдээр тодорхойлогдоно. Дурдсан зүйл бол ямар нэг хэмжээгээр орон даяар, эсвэл нутаг дэвсгэрийн тодорхой нэг хэсэгт нэвтрүүлэг цацдаг радио, телевизийн байгууллагуудад ч нэгэн адил хамаарна. Тухайлбал, Монголын үндэсний телевиз, 25-р суваг, UBS TV, ТВ-5, ТВ-9 телевизийг, Монголын радио, “Улаанбаатар” болон олон тооны богино долгионы радио станцийг (FM) нэрлэж болно. Ардчилсан хувьсгалын үр дүнд гарсан нийгмийн өөрчлөлт сэтгүүл зүйн бүтцийг шинэчлэх, боловсронгуй болгоход хүчтэй нөлөөлж байна. Энэхүү үйл явцад олон жилийн турш төрийн мэдэлд тогтвортой байсан сонин хэвлэл харьяалал, нэр хаягаа өөрчилж, зарим нь зах зээлийн шалгуурыг дааж чадалгүй дампуурч, гурав дахь хэсэг нь бодлого, чиглэлээ эрс өөрчлөн шинэчлэгдэж, дөрөв дэх хэсэг нь шинээр бий болж, мэдээллийн зах зээлд өөрийн гэсэн байраа эзэлж байна. Аймаг, хот, үйлдвэр, их дээд сургууль болон бусад байгууллагын хэвлэл ч томоохон өөрчлөлтөнд орж, ихэнх нь эдийн засгийн бэрхшээл, боловсон хүчний дутагдалд өртөж, зарим нь мэдээллийн зах зээлд орон байраа “шар” хэмээх тодотголтой гудамжны хэвлэлд тавьж өгсөн юм. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” МУ хууль хэрэгжиж эхэлсэн 1999 оны нэгдүгээр сараас аймгийн сонины байдал нэлээд хүндэрч, долоо хоног бүр тогтмол гардаг сонины тоо эрс цөөрч, ихэнх нь өөрийн гэсэн захиалагчгүй болсон. Одоогийн байдлаар цөөхөн хэдэн аймаг сониноо Улаанбаатарт хэвлүүлж, амиа аргацааж байна. Аймгийн телевизийн хувь заяа ч дээрхийн адил юм. Харин ихэнх аймагт орон нутгийн радио ажиллаж байгаа боловч долоо хоногт явуулж буй нэвтрүүлгийн хугацаа, давтамж бага, мэдээллийн багтаамж тааруу учраас сонсогчдын анхаарлыг тэр бүр татаж чадахгүй байна. Манай орны хөдөө амьдардаг 160 мянган өрхийн дөнгөж 20 мянга нь телевизортай, дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалж төвийн сонин хэвлэл захиалагчдад цагтаа очиж чадахгүй, зай тэжээлийн дутагдлаас радио сонсох боломж ч хомс юм. Манай оронд өөрийнхөө бодлого, чиглэлээр ялгагдах янз бүрийн хэв маягийн сонин хэвлэл, радио, телевизийн хөтөлбөр, нэвтрүүлэг оршиж байна. Үүнээс гадна гадаад орнуудтай хамтарсан сонин хэвлэл, телевиз байгуулагдаж, кабелийн телевиз, богино долгионы радиостанциудын тоо нэмэгдэж, мөн гадаадын сонин хэвлэлийг уншиж, радио, телевизийн олон нэвтрүүлгийг үзэж, сонсож байгаа нь иргэдийн мэдээлэл хүлээж авах боломж нэмэгдэж, мэдээллийн багтаамж, төрөл хэлбэр, агуулга сайжирч байгаагийн хамт цаашид ийм хандлага хүчтэй явагдах төлөвтэй байна.