Сансрын телевиз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Сансрын телевиз (Спутниковое телевидение. Satellite television). Сансарт байрласан мэдээлэл харилцааны х...
(Өөрчлөлт алга)

03:59, 9 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Сансрын телевиз (Спутниковое телевидение. Satellite television). Сансарт байрласан мэдээлэл харилцааны хиймэл дагуулаас нэвтрүүлэг хүлээж авдаг, дамжуулдаг телевизийг хиймэл дагуулын буюу сансрын телевиз гэнэ. 1962 оны 7 дугаар сард Америкийн корпораци АТТ зохион бүтээсэн мэдээлэл харилцааны Telеstar хиймэл дагуулыг хөөргөсөн нь сансрын телевизийн эринийг нээсэн юм. Үүний үр дүнд АНУ ба Европын хооронд шууд нэвтрүүлэг явуулах боломж бүрджээ. 1960-70-аад оны үед мэдээлэл харилцааны хиймэл дагуулыг сансарт байрлуулж, түүний ашиглалтыг хариуцах, шаардлагатай технологигүй орнуудын теле нэвтрүүлгийн байгууллагуудад сансрын холбооны сувгийг түрээсээр эзэмшүүлэх зорилгоор олон улсын сансрын холбооны байгууллагуудыг байгуулж эхэлжээ. Тэдний дотор АНУ-ын засгийн газартай хамтран ажилладаг «Comsat» корпорацийн хяналтан дор 106 орныг нэгтгэсэн Intelsat – олон улсын консорциум, 26 орны мэдээлэл харилцааны нэгжийг хамарсан Eutelsat - Европын сансрын холбооны байгууллага, мөн 1973 онд байгуулагдсан Зөвлөлтийн эвслийн 14 орныг хиймэл дагуулын харилцаагаар хангах зорилго бүхий Интерспутник томоохон байр эзэлдэг. Мэдээлэл харилцааны хиймэл дагуулыг техникийн хувьд улам боловсронгуй болгож, 70-аад оны дунд үед Америкийн инженер Т.Хауард хиймэл дагуулаас теле нэвтрүүлэг хүлээж авах боломжтой авсаархан төхөөрөмж бүтээсний дараа хувь хүн парабол антенн ашиглан сансрын телевизийн хөтөлбөрийг үзэх боломж бүрдсэн юм. Наяад оны дунд үеэс парабол антеннаар тоноглогдсон авсаархан төхөөрөмжийн тусламжтайгаар сансрын телевизийн нэвтрүүлгийг үзэх өргөн боломж нээгдэж, хиймэл дагуулын телевизийг хүлээн авагчдын тоо эрчимтэй өсөх болжээ. 1985 онд АНУ-д сар болгон 60 хүртэл мянган сансрын телевизийн нэвтрүүлэг хүлээн авах төхөөрөмж тавиулж байжээ. Ерээд оны үед Америк, Европын сая сая хүн сансрын телевиз үздэг болсон юм. Судлаачдын таамаглалаас үзэхэд 2006 он гэхэд зөвхөн Европт сансрын телевиз үзэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж, 44 саяд хүрэх юм байна. Хувийн хүлээн авагчгүй хүмүүс кабелийн сүлжээгээр хиймэл дагуулаас дамжуулсан нэвтрүүлгийг үзэх замаар сансрын телевизийн үзэгчдийн тоо тасралтгүй өсөх болно гэсэн дүгнэлтийг сэтгүүл зүй судлаачид хийжээ. Өнөөдөр манай улс Intelsat-ыг ашиглан дэлхийн олон орны телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч орон даяар нэвтрүүлж байна. Орчин үед дэлхий дахины сансрын телевизийн хөгжил нь мэдээлэл харилцаны үйл явц улам бүр даяарчлагдаж, ХХI зууны эхэнд олон улсын мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх субъектын тоо эрс нэмэгдэж, бүтэц бүрэлдэхүүнд нь эрчимтэй өргөжин тэлж байгааг тодорхой харуулж байна.