Дархан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
Ахай бэйсийн хошууны харъяат ардын нэг хэсэг нь Халхын Түшээт Хан аймгийн Дайчин бэйсийн хошуунаас /одоогийн Дундговь аймгийн Адаацаг сумаас/ XYIII зууны сүүлчээр нүүдэллэн ирж суурьшсан байна. Тэгээд ч тэдний удмынхныг “Цоохорынхон” гэдэг байжээ.
1690-ээд оны сүүлчээр Манжаас Халх, Өөлдийг дайчлах үед Галдан Бошигт Хан Дархан уулын газар байрлаж ахуйд Түшээт Хан аймгийн говийн хошуунаас дайчлагдсан цэргийн ардын үлдэл нь сайхь Цоохорынхон болно.
 
Харин дурьдсан газар урьд оршиж агсан Сэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн /Бишрэлт засгийн/ хошууны харъяат нь энэ нутгаас зүүншилж Галшар хэмээх газар нутаглаж суужээ. Тиймээс ч Хардал бэйсийн хошууныхан шөнийн цагаар ирж /нууцаар/ өөрсдийн өвгөд, дээдсийн шүтээн Дархан уулыг тахиж сүлд хийморь, заяа буянаа даатгадаг заншилтай байжээ. Ингэхлээр Ахай бэйсийн хошууны уугуул иргэд нь Боржигон, Халх, Баягуд зэрэг овгийн хүмүүс болохоор байна.
б. “Дархан” овогт хошуу, сум.
Line 22 ⟶ 23:
 
Дархан сум нь 1956 оны 8-р сарын 1-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баянмөнх сумтай нийлж, 1957 оны 8-р сарын 1-нд дахин бие даасан сум болон байгуулагджээ. Одоо Дархан сум нь засаг захиргааны 5 багтай, 2000 орчим хүн амтай, 189759 толгой малтай байна.
== ХОЁР. ГАЗАР ЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ ==
=== а. Газар зүйн байрлал: ===
Дархан сум нь Монгол Улсын зүүн хэсэгт, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэгт, нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Өндөрхаан хотоос 145 км, Бор-Өндөрийн УБҮ-ээс хойш 45 км зайд Дархан уулын зүүн талд оршино.
Хойд талаараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумтай 23 км, зүүнээрээ мөн аймгийн Баянмөнх сумтай 79 км, зүүн өмнөдөөрөө Дорнîговь аймгийн Иххэт сумтэй 66 км, баруун өмнөдөөрөө Дорнîговь аймгийн Даланжаргалан сумтай 74 км, баруун талаараа Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумтай 72 км газраар тус тус хиллэдэг. Нийт хилийн шугамын урт нь 314 км байна.
Сумын нутгийн хилийн дагуух газар усны нэрсийг хойд захын цэгээс нар зөв тойруулан нэрлэвэл: Зараа булан, Хэрлэн голын урд эргээр уруудсан, Дээд Хадан хошуу /1148.4/, 1191.1 тоот, Хунт нуурын баруун хойд эрэг /1136.6/, Ар Шандны худаг, Хуцын Хэц /1307.7/, Нарийн нуурын урд үзүүр, Босгон нуурын зүүн үзүүр, Талын худаг, Эрэгнэг уул 1298.0 тоот, Балцангийн Хар Өндөр, Цагаан Өндөрийн Овоо /1389.7, Хаяа худаг, Зүрх Овоо /1368.9/, Дэрсэн усны худаг, Дунд Мандал Овоо, Нөмрөг, Баруун Мандал Овоо /1228,3/, Үнэгтийн гашууны булаг, Үнэгтийн худаг /1231,1/, 1276,8 тоот, Далантүрүүний булгийн хойт хүүхдийн хөшөөтэй толгой, Далан түрүүний амралтын баруун хойд овоотой толгой, Холбоо /1529.1/, Идэр /1500,2/, Дэвтээрийн Овоон Шанд /1597,0/, Хараат /1411,7/, Цайдам нуурын хойд үзүүр, Яргай Өндөр /1545,3/, Дэндгэр Шарга 1353,7 тоот, Хөтөл, Зүүн Овоот /1306,0/ Замын Шанд, Хөл нуурын зүүн булан, Цагаан толгой, Сүмт Овоо, 1261,7 тоот, 1245,7 тоот, Зараа булан гээд нийлдэг.
=== б. Дархан сумын нутгийн төв цэг: ===
ХӨ 3407811411, ЗУ 7206811211-ын солбицолд оршиж байна. Хойд захын цэгээс өмнөд захын цэг хүртэл 96 км, баруун захын цэгээс зүүн захын цэг хүртэл 79 км байна. Дархан сумын төв нь далайн төвшингөөс дээш 1187,3 метрийн өндөрт оршиж байдаг.
=== в. Нутаг дэвсгэр, засаг захиргаа: ===
Дархан сум нь 445482 га буюу 4454,8 км2 нутаг дэвсгэртэй. Үүнээс:
1. Хөдөө аж ахуйн газар – 409052 га:
Line 61 ⟶ 62:
Бор-Өндөрөөс 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамаар төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон.
Улаанбаатар-Чойр, Замын Үүдийн мянганы хатуу хучилттай зам нь нутгийн баруун талаар 100 км-ын зайтай өнгөрдөг.
=== г. Газрын гадарга: ===
- Тус сумын газрын гадарга нь далайн төвшингөөс дээш 1148,1-1715 метрт өргөгдсөн. Газрын гадаргын хувьд намхан ухаа, гүвээтэй тал нутаг зонхилох ба нийт нутгийн гадаргын байдлаар нь:
Уулархаг гадарга,
Line 69 ⟶ 70:
Харин уул хоорондын өргөн хөндий тэгш талууд нийт талбайн 50 гаруй хувийг эзэлдэг.
Хамгийн өндөр цэг нь Дархан уул далайн төвшингөөс дээш 1715 м, хамгийн нам цэг нь Хэрлэн голын сав газар далайн төвшингөөс 1148,1 м болно.
=== д. Уур амьсгал: ===
Тус сумын нутаг эрс тэс эх газрын уур амьсгалтай бөгөөд агаар нь хуурайвтар, хур тунадас бага унадаг, өвөл нь хүйтэн, жилийн ба хоногийн температурын хэлбэлзэл их байдаг.
Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус байдаг ба олон жилийн дунджаар 1,5 градусаар дулаан байна.
Жилд дунджаар 200 орчим мм тунадас унадаг. Нутгийн ноёлох салхи баруун хойноосоо ихэвчлэн салхилдаг ба хамгийн их салхи шуургатай үе нь 3, 4, 5-р сар юм.
=== е. Ус зүй: ===
Тус сум нь гадаргын усан хангамжаар муу, ихэвчлэн газрын гүний усыг ашигладаг.
Гол мөрөн.
Сумын хойд талаар баруунаас зүүн тийш өөрийн аймгийн Дэлгэрхаан сумтай 23 км-ээр хиллэн урсаж өнгөрдөг Хэрлэн гол байна
==== Булаг шанд: ====
Сумын нутаг дэвсгэрт Дотуур булаг, Шавартай, Бор хужир, Далантүрүү, Бөөрийн булаг, Зараагийн гэзэгийн булаг, Ходойн булаг, Бага булаг, Баянбулаг, Ноён булаг, Боонгын булаг, Дэвтээрийн булаг зэрэг тачир устай 31 булаг шанд байдгаас байгаль цаг агаарын хувьсан өөрчлөлтийн улмаас жил ирэх тутам ширгэн усгүй болсоор байна.
==== Нуур тойром: ====
Цайдам, Нарийн, Бүрд, Аман хужирын, Шар нуур, Хужирын хонхор зэрэг сумын хэмжээнд 17 нуур тойром байдгаас одоогийн байдлаар 9 нуур тойрмоос бусад нь ширгэн усгүй болсон байна.
==== Рашаан ус: ====
Тус сумын 2-р багийн нутаг Бөөрийн рашаан, баруун Далантүрүүний рашаан, 3-р багийн нутаг Цахарын рашаан, Дархан ууланд буй Дусалдаг, Дотуур булгийн рашаанууд нь ходоод, гэдэс, бөөр, мэдрэл зэрэг өвчнүүдэд сайн, нутгийн иргэд хэрэглэж ашигласаар иржээ.
Мөн сумын хэмжээнд гүний, инженерийн, энгийн зэрэг 110 гаруй худаг уст цэг байдаг.
=== ё. Тахилгат уул. ===
Тус суманд тахилгатай их, бага уул, овоо олон байсан байна. Үүнд:
Дархан уул 1715 м, Доргонт уул 1332,4 м, Хангай уул 1543,9 м, Хүйх уул 1293,6 м, Өлгий уул 1617,7 м, Майхан уул 1689 м, Эрэгнэг уул 1526,6 м, Буйлан уул 1530 м зэрэг 20 орчим уул байна.
=== ж. Хөрс ===
Сумын нутаг дэвсгэрт тархсан хөрсийг шинж чанар газар зүйн байршил хөрс үүсгэгч нөхцөлөөр нь:
1.Долгиорхог тал, хээрийн ба өргөн хөндийн хөрс
Line 104 ⟶ 105:
Жимс:
Жимсний төрлүүдээс Дархан ууланд мойл ургадаг.
=== и. Ашигт малтмал: ===
Дархан сум нь ашигт малтмалын төрлөөр арвин, нөөц ихтэй нутаг юм. Үүнд:
Бор-Өндөрийн УБҮ, түүний үйлдвэр уурхайн эдэлбэр газар, үүнээс томоохон бүлэг ордод Адаг, Бор Хужир, Дэвтээр, Цагаан-Өндөр, Шивээн Цагаан-Өндөр, Хажуу-Улааны хайлуур жоншны орд газрууд,
Line 112 ⟶ 113:
Дээрхи ашигт малтмалыг түшиглэн Бор-Өндөрийн УБҮ ажиллаж байна.
Одоогийн байдлаар сумын хэмжээнд ашигт малтмалын үйл ажиллага явуулах 49 аж ахуйн нэгжийн 64 тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй газрын нийт хэмжээ нь 64722 га байгаа нь сумын нутаг дэвсгэрийн 14,5%-ийг эзэлж байна.
=== й. Ой мод ===
Дархан сум нь тал хээрийн бүсэд оршдог тул ой мод байхгүй ч Дархан уулын зарим ам, жалга, булгийн эхэнд хайлаас мод ургана.
Мөн 3-р багийн нутаг Ар Бургас гэдэг газар 12.0 га газрыг хамарсан бургас, хайлаасан төгөл байдаг.
Сумын хойгуур урсдаг Хэрлэн голын хөвөө, хөндийгөөр бургасан шугуйтай. Энэ нь 2000 гаруй га газрыг хамарна.
=== н. Ан амьтан: ===
Дархан сум нь амьтны аймгийн төрлөөр баян нутаг билээ.
Агнуурын ан амьтан.
Line 131 ⟶ 132:
Бусад элбэг шувууд:
Хөхвөр тагтаа, соотон гуйвалга, хотны бүгээхэй, хэрээ, бөвөөлжин өвөөлж, болжморууд, монгол божрог, улаавар бужмар, ногтруу, тольт дунхай зэрэг шувуудаас гадна агнуурын шувуудаас дагуурын ятуу, цагаан ятуу, тоодог шувууд тааралдана.
=== л. Тусгай хамгаалалттай газар нутаг: ===
Сумын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутаг 10 байна. Үүнд:
1.Аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг:
Line 151 ⟶ 152:
Дээрхи Тусгай хамгаалалтанд авсан газруудаас Дархан уул, Хэрлэн голын сав газар нь байгалийн иж бүрдэл болсон унаган төрхөө алдаагүй, байгаль ландшафтын гайхамшигт хослолыг бүрдүүлж, биологийн төрөл зүйл болоод экологийн тэнцвэрт байдлаа хадгалсан онцгой нөлөө бүхий газар нутаг юм.
Эх болсон газар орноо хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал хүчин зүйлийн нэг нь орон нутагт буй ач холбогдол бүхий газар нутгийг Тусгай Хамгаалалтанд авах явдал юм.
== ГУРАВ. ТҮҮХТ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛС ==
Дархан сумын нутаг нь эртнээс түүхт газар билээ. Тэдгээрээс заримыг нь дурьдвал тус сумын зүүн урд байдаг Чандмань элснээс задын чулуу, хүрэл зэвсгийн үеийн сум, эдлэл олддогийн дээр сумын баруун урдуурх говирхог газраар цахиур зэв, чулуун зэвсгийн үлдэцүүд элбэг тааралддаг хийгээд Хэрээгийн ногоон толгой дахь хадны зураг сэлт нь чулуу, төмөрлөг зэвсгийн үеэс энэ газар хүн оршин сууж байсныг гэрчилнэ.
Түүнчлэн Ходой хэмээх газар хүн бүхий чулуун хөрөг, Талын Хөшөөт гэдэг газар байгаа хөшөө чулуу нь YI-Х зууны үед Монгол оронд оршиж байсан Түрэг угсаатны түүхийн дурсгал болно.