Шуурхай санах ой: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: [[Image:Memory module DDRAM 20-03-2006.jpg|right|thumb|Бичигдэх, устах RAM-ийн жишээ: персонал компьютер, workstation, серверүүд...
(Өөрчлөлт алга)

17:38, 27 Наймдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Шуурхай санах ой буюу шууд орчуулбал Замбараагүй (Санамсаргүй) хандалтат санах ой (Англи: Random Access Memory, RAM) нь компьютерийн санах ойн хэлбэр. Өнөө үеийн RAM нь хадгалсан мэдээллээ замбараагүй байдлаар буюу ямар ч дарааллаар хандаж болох явдлыг бий болгодог интеграл схемийн хэлбэртэй байна. Тус санах ойд хадгалагдсан өгөгдөлд физик байршил, өмнөх өгөгдөлтэй холбоотой байсан эсэх зэргээс үл хамааран тогтмол хугацаанд хандах тул замбараагүй хандалтад буюу random гэнэ.

Бичигдэх, устах RAM-ийн жишээ: персонал компьютер, workstation, серверүүдэд хэрэглэгддэг синхрончлогдсон динамик RAM-ийн DIMM-үүд

RAM-аас бусад соронзон диск, оптик диск зэрэг бусад өгөгдөл хадгалах төхөөрөмжүүд нь өгөгдөл бичигдсэн материалын хөдөлгөөн, эсвэл унших толгойгоор л ажиллана. Эдгээр төхөөрөмжүүдэд материалын хөдөлгөөн нь өгөгдөл дамжуулахаасаа илүү хугацаа шаардах бөгөөд дараагийн өгөгдлийн байршлаас хамаарч хандалтын хугацаа нь өөрчлөгдөж байдаг.

RAM гэсэн нэрийг голдуу DRAM санах ойн DIMM гэх зэрэг тэжээлийг салгахад өгөгдөл устдаг санах ойтой холбодог. Бусад санах ойн төрлүүдээс багагүй хэсэг нь RAM хэлбэртэй бөгөөд үүний жишээ нь ROM-ийн ихэнх төрлүүд болон NOR-Flash нэртэй флаш санах ойн төрөл юм.

Гадаад холбоос