Орхон-Руни бичиг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ug:ئورقۇن-يېنسەي يېزىقى
No edit summary
Мөр 1:
Анх 1692 онд Н. Витзен гэдэг хүн Верхотуре хавиас, 19961696 онд С. Ремезов Талас голын эх орчмоос үл мэдэгдэх бичигтэй чулуунууд олсноо мэдээлжээ. Ф. И. Страленберг 1730 онд Уйбат болон [[Енисей мөрөн|Енисей мөрний]] хөндийд орших ийм бичигтэй хөшөөнүүдийн тухай мэдээлсэн. [[Орос]]ын 1-р Петр хааны заавраар 1722 онд Д. Е. Мессершмидт удирдсан Сибирийн экспедицийн тэмдэглэлд дээрх бичигтэй хөшөө, хад, чулууны талаар дурджээ.1818 онд оросын жуулчин Григорий Спасский "Сибирский вестник" сэтгүүлд тодорхой мэдээ нийтлүүлснээр учир нь мэдэгдэхгүй бичигтэй хөшөөний тухай олны анхаарлыг татжээ.
 
Үл мэдэгдэх бичигтэй бараг адил бичиг [[Скандинавын хойг]]т байсан бөгөөд тэндэхийн хэлний нэг аялгуугаар энэ бичиг "РУНИ" (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэх болов. Манай эриний II - XIII зууны үед Скандинавын газарт амьдрагч ард түмэн мэргэ, төлөг, тахилга, шүтлэгийн зүйл, хаягийн тэмдэг болгон "руни" бичгийн үсгийг хэрэглэж байсан түүхтэй.