Хүн-аалз 2: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 20:
| төсөв = [[Америк доллар|$]]200 сая
| орлого = $783,766,341
| өмнөх = [[Хүн-аалз (êèíîкино)]]
| дараах = [[Хүн-аалз 3]]
}}
'''Хүн-аалз 2''' ({{lang-en|Spider-man 2}}) нь адал явдалт [[2004]] оны [[Америкийн Нэгдсэн Улс|Америкийн]] [[кино]] юм. [[Хүн-аалз цуврал кино]]ны хоёрдугаар ангийг зурагт номны «Марвел Комикс» компаний супер баатар Хүн-аалзын адал явдлыг Алвин Саргент болон түүний багийнхан, [[Сэм Рэйми]] нар бичиж найруулан, [[Тоби Магуайр]], [[Кирстен Данст]], [[Жэймс Франко]] нарын жүжигчид тогложээ.
==Өрнөл==
Питер Паркерийн хоёр амьдрал улам төвөгтэй болж ирнэ. Эрсдэл бүхий гэмт хэргийг таслан зогсоох үүрэг болон энгийн амьдрал нь зөрчилдөж буйг энэ ангид голлон харуулна. Тэр ажлаасаа халагдан санхүүгийн асуудалтай тулгарах ба Колумбийн Их сургуульд физикч мэргэжлээр суралцаж байх болно. Үүнээс гадна Мэри Жэйнээсээ хөндийрсөн байх ба сайн найз Харри Осборн нь Хүн-аалзыг эцгийнхээ үхэлд буруутган шаналах ба авга эгч Мэй нь байшингаа барьцаанд алдах байдалд хүрсэн байх болно.
 
Харри «Оскорп»-ын судалгааний багийн ахлагчийн хувиар Питерийн шүтээн, авъяаслаг эрдэмтэн Отто Октавиусийн судалгааны ажлыг ивээн тэтгэгч болсон байдаг. Октавиус хиймэл оюун ухаант механик гарны тусламжтайгаар өндөр идэвхит соронзонт халуун орчноос цөмийн энерги гаргаж авах туршилт хийх ба ба туршилт явуулж байхдаа ачааллыг ихэсгэсэнээс төлөв алдагдах үед доктор Октавиусийн эхнэр амь үрэгдэх ба мэдрэлийнхээ цэгт бэхэлсэн гарыг удирдах "чип" оюун санааг нь бусниулж, механик гар хөдөлшгүй болдог. Октавиусийг эмнэлэгт механик гарнаас нь салгах гэж байх үед мэс засалчдыг хөнөөгөөд зугтаж өөрийн хийж байсан өндөр өртөгтэй туршилтаа үргэлжлүүлэхээр шийднэ. Жеймсон «Доктор Октавиус» /Док Ок/ хэмээн нэрлэнэ. Питер Паркер авга эгчийнхээ хамт банкинд байх үед туршилт явуулахад хэрэгцээт мөнгөний эрэлд гарсан Док Ок тэрхүү банкыг бусниулна. Энэ үед хүн-аалз эргэж ирэн тулалдаж, Док Ок авга эгч Мэйг нь барьцааны хүн болгох ба Хүн-аалз аварч түүний баатар нь болж, Октавиус зугтана.