Лувсан-Очирын Нямсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''Лувсан-Очирын Нямсүрэн''' (1939 - ?) нь Монголын жүжигчин юм. Гавъяат жүжигчин цолтой. ==Намтар=...
(Өөрчлөлт алга)

11:46, 10 Наймдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Лувсан-Очирын Нямсүрэн (1939 - ?) нь Монголын жүжигчин юм. Гавъяат жүжигчин цолтой.

Намтар

Нямсүрэн 1939 онд Хөвсгөл аймагт төржээ. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг айлд өргүүлсэн байна. Тэрээр 1960 оноос Налайхын Соёлын ордонд сайн дурын уран сайханчаар ажиллах болсноор урлагтай амьдралаа холбожээ. 1965 онд Драмын театр дагалдан жүжигчнээр орж, гавъяат жүжигчин Л.Лувсангийн шавь болжээ. 1968 - 1971 онд Шарын голын уурхайн соёлын ордонд найруулагчаар ажиллаж байсан. 1971 онд Драмын театртаа буцаж ирэн, тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Хожим "Харцага" КУДС-д багшилж байсан.

Бүтээлүүд

Кино

  • Эх бүрдийн домог - Догшин хар
  • Ичээнд нь - Мөнхнасан
  • Мандухай сэцэн хатан - Мандуул хаан
  • Давааны цаана даваа - Жав дарга

Жүжиг

  • Отелло - Яго
  • Гамлет - Офелиагийн ах
  • Нандин эрдэнэ - Дамчаа
  • Найрын ширээний ууц - Ойдов дарга
  • Ээдрээ - Гончигдорж