Эмчилгээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Эмчилгээ Хэдийгээр эмчилгээ нь эмчийн асуудал гэж үзэх нь байдаг ч эмчлүүлэгч, ар гэрийнхэн, хү...
 
No edit summary
Мөр 4:
 
Хурц Бєєрний Дутагдалтай хүмүүс яаралтай эмнэлэгт хэвтэх ёстой. Эмчилгээ нь гол тєлєв ХБД үүсгэж буй шалтгааны эсрэг, аль болох эрт эхлэх ёстой юм. Жишээ нь ямар нэгэн хорт бодисоос шалтгаалсан ХБД байвал яаралтай хордлого тайлах эмчилгээ, хордлогыг саармагжуулах, хорт бодисыг биеэс гаргах хэрэгтэй болдог. Их хэмжээний цус алдалтаас шалтгаалсан ХБД-ын үед цусны эзэлхүүнийг цус цусан бүтээгдхүүнээр нєхєх зэрэг нэн тэргүүнд авах арга хэмжээнүүд юм. Үүнтэй зэрэгцээд ХБД-ын эхний үед шээс хєєх эмчилгээ эхэлсэн байдаг. Маш хүнд тохиолдолд хиймэл бєєрний аппарат-Гемодиализ эсвэл хэвлийн диализ эмчилгээнд ордог.
Бєєрний архаг дутагдлын үед эмчилгээний дараахи үндсэн зарчмууд байдаг
 
1. Хэрэв уг БАД-ын шалтгаан нь тодорхой бол шалтгааны эсрэг, бєєрний суурь євчинг эмчлэх. Жишээ нь гломерулонефрит буюу бєєрний түүдгэнцэрийн үрэвсэл байвал түүнийг нь эмчлэх г.м
 
2. Хоолны дэглэм барьж цусанд шээсний хорт бодисуудыг багасгах: уураг багатай хоол хэрэглэх, харин хоолны давсыг ихэнхдээ багасгадаг ч тухайн нєхцєл байдлаас хамаарч янз бүрийн зохицуулга хэрэг болдог ба үүнд эмчийн зєвєлгєє маш чухал.
 
3. Хүчил шүлт, ус эрдсийн солилцоог хянах, биеийн жин-хаван-уусан шингэний баланс г.м
 
4. Эмийн фармакинетик єєрчлєгдсєн байдаг тул євчтєн бүрт тусгайлан хандах, бєєрєнд гаж нєлєєт эм хэрэглэхгүй байх нь чухал байдаг.
 
5. Хүндрэлүүдээс үрьдчилан сэргийлэх:
- Даралт ихсэлт. Даралт ихсэлт нь АБД үед элбэг тохиолдох шинж ба хоёрдогч цус харвах, зүрхний шигдээс зэрэг хүндрэлүүд үүсгэдэг аюултай байдаг. Даралтыг АСЕ-ингибиторын (каптоприл г.м) бүлгийн эмүүдээр багасгаж болох ч хүнд үеийн ихэнх тохиолдолд энэ нь үйлчилгээ муутай байдаг. Учир нь гол шалтгаан нь давс-эрдсийн солилцооны єєрчлєлт байдаг, тиймээс ч үүнийг гемодиализ хийж эмчлэх болдог.
- Гиперкалиеми буюу калий ихсэлтээс үрьдчилан сэргийлэх. Калийг ихэсгэдэг хоол хүнс хэрэглэхгүй байх, калий хэмнэгч шээс хєєх эмүүд хэрэглэхгүй байх г.м. Калий ихсэх нь бие сулрах, зүрх-судасны дутагдалын шалтгаан болдог
- Ясны єєрчлєлтєєс үрьдчилан сэргийлэх. Яс зєєлєрч, яс булчингаар євдєх, булчин сулрах, яс амархан хугарах зэрэг хүндрэл гарч болдог. Кальци, фосфорын солилцоо бамбай орчмын булчирхай үйл ажиллагааны єрчлєлтүүдийг хянаж байх хэрэгтэй байдаг. Фосфор ихтэй хоол хүнсийг хязгаарлах (сүүн бүтэгдэхүүн, чанамал хиам, єндєгний шар г.м). Кальцийн хяналтан доор кальцийн бэлдмэлүүд(calcitriol, кальциумкарбонат) хэрэглэх.
- Цус багадалтаас үрьдчилан сэргийлэх. Эритропоэтиныг нєхєх шаардлагатай байдаг.
 
Ийнхүү эмийн эмчилгээний үр дүн буурах нєгєє талаас євчин даймжрах нь эмчилгээний дараагийн шат болох хиймэл бєєрний аппарат-Гемодиализ, хэвлийн диализ хэрэглэхэд хүргэж байна. Цаашилбал орчин үеийн шинэ ололт амжилт болох бєєр шилжүүлэн суулгах мэс заслаар євчнийг тєгс эмчилж байна.