Кирилл Мерецков: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 42:
[[1941]] оны зургаадугаар сарын 21-нд Мерецков [[Санкт-Петербург|Ленинград]]ын цэргийн тойрогтоо эргэн томилогдож, [[Семён Тимошенко]] Дээд Ерөнхий командлалд очсон юм. [[6 сарын 22]]-нд [[Герман]] Зөвлөлт Холбоот Улс руу довтолсонтой холбогдуулан [[6 сарын 23]]-нд «Дээд Ерөнхий командлал»-ын байнгын төлөөлөгчөөр Мерецковыг томилсон байна. 1941 оны есдүгээр сарын эхээр Сталиний гэнэтийн шийдвэрээр 7-р армийн командлагчаар томилогдов. Энэ нь туйлын эвгүй байдалд орсон фронтын армийг удирдуулах зорилготой байлаа. Түүнийг тухайн оны тав, долоодугаар сарын туршид [[Лаврентий Берия]]гийн нууц явуулгад оролцсон гэх улс төрийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.
==Тихвин дэх ялалт==
Мерецков дөрөвдүгээр армийн командлагчаар томилогдож генерал-фельдмаршал фон Леебийн армийн эсрэг ЛенинградынЛенинградыг хамгаалан тулалдаж 1941 оны арванхоёрдугаар сарын 10-нд эзлэгдсэн Тихвин хотыг эргүүлэн авсан юм. «Дээд Ерөнхий командлал» үүний дараа Мерецковыг шинээр байгуулж байгаа Волховын фронтоо удирдуулахаар томилсон байна.
 
Мерецков Волховын фронтын командлагчаар 1941 оны 12 сараас [[1944]] оны 2 сар хүртэл ажиллахдаа Ленинградыг бүсэлсэн Германы цэргийн бүлэглэлийг бут цохих удирдамжийн дагуу [[Леонид Говоров]]ын Ленинградын фронттой хамтран сөрөг давшилтанд орж Ленинградын бүслэлтийг сэтлэхэд оролцсон билээ. Ленинград, Волховын фронт Синявиний ойролцоо гол цохилт өгсөн нь Германы армийн цэргийн хүчийг намаг бүхий бүсэд туйлдуулж ялалтад хүрэх гол хөшүүрэг байсан байжээ. Түүний дараа 1944 оны нэгдүгээр сард Ленинград-Новгородийн дайралтад шилжсэн юм.
 
==Карелийн фронт болон Манжуур==
Мерецковыг 1944 оны хоёрдугаар сард Карелийн фронтын командлагчаар томилов. Энд тэрээр Говоровын Ленинградын фронттой хамжин Финландыг ялж байсан аравдугаар сард Финландын хойд нутгийн Петсамо болон [[Норвег]]ийн умард хэсгийг Германы армиас чөлөөлөв. Түүхэнд энэ дайралтыг Петсамо-Киркенесын операц хэмээн нэрлэдэг билээ. Дайралтын дараа Мерецков 1944 оны [[10 сарын 26]]-нд цэргийн дээд цол [[Зөвлөлт Холбоот Улсын Маршал]] хүртсэн байна.