Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Odkhusofy (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 1:
'''Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей''' нь [[Монгол]] улсын нийслэл [[Улаанбаатар]] хотод байрладаг [[музей]] юм. 1966 онд нээгдэн, орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.
 
[[Зураг:жишээ.jpg]]
300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд [[Гомбодоржийн Занабазар|Өндөр Гэгээн Занабазарын]] өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дарь эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон. Г.Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ,шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, [[Балдуугийн Шарав|Б.Шаравын]] "Монголын нэг өдөр","Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг үзэгч олонд таниулан сурталчилж байна. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай. Тус музей уран бүтээлчид олон нийттэй байнга хамтран ажиллаж байдаг. Мөн музейн түр үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. 2004 оноос эхлэн тус музейд [[ЮНЕСКО]]-н "Музейг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжиж баййгаа бөгөөд төслийн хүрээнд үзмэрийн бүртгэл картжуулалт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байгаа юм.