Голланд өвчин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: he:המחלה ההולנדית
No edit summary
Мөр 16:
 
'''Зарлага өсөх нөлөө''' гэдэг нь нөөц ихэссэнээс болж бий болсон нэмэлт ашиг орлоготой болсоны үр дүнд зарлага өссөнөөс бий болдог. Нэмэлт ашиг орлоготой болсоноос болж худалдааны бус салбарт зогсонги салбаруудаас ажиллах хүч шилжих боломж улам нэмэгддэг. Энэхүү зогсонги салбараас худалдааны бус салбарт ажиллах хүч шилжих үзэгдлийг ''үйлдвэржилтийн шууд бус уналт'' гэдэг. Худалдааны бус салбарын хэрэгцээ өссөнөөс барааны үнэ өсдөг. Гэхдээ худалдааны салбар бол олон улс дундын нөлөөнд байдаг тул өөрчлөлт хийгдэх нь бага. Харин энэ л жинхэнээсээ валютын ханшны өсөлтийг бий болгодог.
 
==Бууруулах==
Голланд өвчний аюулыг бууруулах хоёр үндсэн арга бий. Валютын ханшийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах.
Эхний арга нь улсад орж ирэх гадны орлого ашгийг шууд оруулалгүй нэг хэсгийг нь тусгай санд төвлөрүүлэх замаар удаашруулан жигд авчрах юм. Энэхүү арга нь зарлагын өсөлтийн нөлөөнөөс хамгаалдаг сайн талтай. Бас нэг сайн үр дүн нь улсад орж ирэх орлого ашиг тогтвортой урсан орж ирэх урт хугацааны эх үүсвэр болдог учраас орж ирэх эсэх нь мэдэгдэхгүй, гэнэт орж ирдэг их орлогоос илүү сайн нөлөөтэй байдаг. Товчхондоо бол энэ арга нь ирээдүйдээ зориулан хадгаламж үлдээж явна л гэсэн үг.
Хөгжиж буй орнуудад энэ арга нь ядуурлаа бууруулахад зарцуулахад нь саад болж байгаа мэт ойлгогддог тул улс төрийн хувьд шийдвэр гаргахад их хэцүү байдаг. Гэхдээ дэлхий дээрх баялгийн сангуудын талаарх дараах сайн жишээнүүдийг дурдаж болно. Норвегийн Засгийн газрын тэтгэмжийн сан, ОХУ-ын Эдийн засгийн тогтвортой байдлын сан, мөн Азарбайжаны Улсын Газрын тосны сан, Кувейтийн ирээдүйн хойч үеийн сан зэрэг байгууллагууд байна.
 
Боловсрол ба дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмдэг. Бас нэг хувилбар нь гаалийн тарифаар дамжуулан хамгаалах аргыг хэрэглэх, энэ нь төсвийн илүүдлийг (хураамжийг) өсгөдөг. Гэхдээ энэ нь аюултай стратеги байж болох бөгөөд Голланд өвчний нөлөөллийг улам муутгаж ч магадгүй юм. Учир нь гадаад капиталын том урсгал орж ирэх бол ихэвчлэн export-ийн салбарыг импортын салбар нь худалдан авах байдлыг ихэсгэдэг...
 
== Холбоосууд ==