Инфляци: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 21:
# Эдийн засгийг цэрэгжүүлэх нь инфляцийг бий болгох гол нөхцөл байдаг. Цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг. Энэ нь төсвийн алдагдлыг нэмж инфляцийг түргэсгэдэг. Үүнийг цэрэгжүүлэлтийн улмаас үүсэх инфляцийн нэгдүгээр дагавар гэж үздэг. Цэргийн эдийн засаг нь материал, боловсон хүчин болон бусад нөөцийг татан ашигладаг. Үүний улмаас иргэний үйлдвэрлэлд хохирол болдог, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагддаг. Үүнийг цэрэгжүүлэлтийн улмаас үүсэх инфляцийн 2-р дахь үр дагавар гэдэг.
# Зах зээлийг монопольчлох нь инфляцийн процессыг эрүүлжүүлэхэд нөлөөлдөг. Инфляци түргэн нэмэгдэж буй эдийн засагт зах зээлийн монопол,члол өндөр түвшинд байдаг. Гэвч монополь нь инфляцийг төрүүлдэггүй харин үргэлжлүүлж хүчтэй болгоход нөлөөлдөг. Зах зээл дээр өөрийн зонхилох байр сууриа хадгалахын тулд монополиуд нь зах зээл дээр өндөр үнэ тогтоох, хадгалан барихын төлөө тэмцдэг. Түүнчлэн үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгаж таваарын нийлүүлэлтийг хорогдуулдаг. Зах зээлийн механизмыг зөрчиж буй үнийн нийлүүлэлтийн мэдрэмжийг багасгаж инфляцийн эрэлт хэлбэлзэхэд үйлдвэрлэлийн зүгээс үзүүлэх нөлөөг бууруулдаг.
# Гадаад эдийн засгийн хүчин зүйл инфляцид нөлөө үзүүлж байдаг. Дэлхийн худалдааны сувгаар инфляци зөөгдөн ирж байдаг. Үүний улмаас түүхий эд, эрчим хүчний үнэ өсч инфляцийн механизмд шинэ түлхэц болж байдаг. Мөн хилийн чанадаас хамгийн өндөр хүүтэй зөөгдөн ирж буй богино хугацааны капиталын урсгал нь инфляцид багагүй нөлөөлдөг.ч
 
== Нээлттэй инфляци ==