Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 61:
Хятад буюу Хань үндэстнийг Монголчууд Нанхиад гэж нэрлэж байсныг [[Монголын Нууц Товчоо]] мэдээлдэг. Хятад гэдэг нэрийг Монголчууд Дундад Зууны үеийн өвөг Монгол хэлтэн Кидан буюу [[Хятан]] үндэстнийг нэрийддэг байснаасаа уламжлан ийн нэрлэх болжээ.
 
zolbin golognuud
== Түүх ==
=== БНХАУ байгуулагдахаас өмнөх үе ===
{{гол|Хятадын түүх}}
 
3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байлаа. [[Мин]] гүрэн [[1644]] онд унаж, [[манж|манжуудын]] эрхшээлд орон [[Чин]] гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байлаа. Мөнхүү Чин гүрэн нь [[Хар тамхины дайн|Хар тамхины дайнд]] ([[1840]]-[[1842]]) [[Англи|Англид]] ялагдсанаар Хятадыг барууныхан [[колоничлол|колоничилж]] эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орны өнцөг булан бүрт болж байлаа. Эцэст нь [[1911]] оны [[Синьхайн хувьсгал]] Манж Чин гүрнийг мөхөөж, [[1912]] онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон [[Төвд]] зэрэг улсын тусгаар тогтнолын хөдөлгөөний улмаас нэгдсэн засаг үгүй болов. Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст [[Хятадын Коммунист Нам]] ялж, [[1949]] онд БНХАУ байгуулагдсан түүхтэй.
 
=== БНХАУ-ын үе ===
БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүний нь нэрээр '''Мао Зэдуний үе''' ([[1949]]-[[1978]]) болон '''Дэнь Сяопиний үе''' ([[1978]]-) гэж 2 хуваах нь бий.
 
[[Мао Зэдун|Мао Зэдуний]] үед БНХАУ нь социалист системд хамрагдан, [[Их Үсрэлтийн Бодлого|Их үсрэлтийн бодлогыг]] хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй юм. Үүний улмаас [[Соёлын хувьсгал]] гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд ирсэн юм. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог [[Хуа Гуофенг]] залгамжилсан боловч удалгүй төрийн эрх [[Дэнь Сяопинь|Дэнь Сяопиньд]] шилжжээ.
 
Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. Гэвч улс төрийн хувьд чөлөөт бус байдал үргэлжилсээр байгаа бөгөөд [[1989]] оны [[Тянь Ань Миний хэрэг]] болон [[2005]] оны [[Салан тусгаарлахын эсрэг хууль]] зэрэг нь БНХАУ-ын "Нэг Хятад, Нэг Улс" бодлогын илрэл юм.
 
== Улс төр ==