Цэнгэл сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Цэнгэл сумын тухай
Мөр 1:
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум
'''Цэнгэл сум''' нь [[Баян-Өлгий]] [[аймаг|аймгийн]] [[сум]] юм. Баян-Өлгийн бусад сумаас ялгаатай нь тус сумын хүн амын зонхилох хувь нь казак биш, [[тува]]чууд болно.
 
Сумын товч танилцуулга
 
Тус сум нь Монгол улсын баруун хязгаарын хилийн хамгийн захын цэг болох Алтай нурууны эхний хэсэг Таван богд уулын Хүйтний оргилоос эхэлж баруун талдаа ОХУ, БНХАУ-тай хил залган орших бөгөөд байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өргөгдсөн хамгийн өндөр цэг нь 4653 м /Хүйтний оргил/, хамгийн нам цэг нь 1873 м. Нийтдээ 646.3 мянган га газар нутагтай.
 
Энэ нутагт казак, тува үндэстэн бүхий 8432 хүн ам оршин суудаг ба дийлэнх хэсэг казакууд юм. 1846 өрхтэй бөгөөд 2006 оны статистикийн мэдээгээр 170717 толгой малтай, үүнээс тэмээ-533, адуу-6412, үхэр-9730, хонь-70065, ямаа-83977 байна. Засаг захиргааны анхан шатны нэгж болох 9 багтай.
 
Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар нь авч үзэхэд нийт нутгийн 93.4% буюу 603.7 мянган га-г хөдөө аж ахуйн, 0.07% буюу 462 га-г хот тосгон, бусад суурины газар, 0.2 % буюу 1264 га-г зам, шугам сүлжээний газар, 3.7% буюу 242 мянган га-г усны нөөц бүхий газар, 2.6% буюу 16.7 мянган га-г ойн сан бүхий газар эзэлдэг. Бүх газар нутгийн 56.7% буюу 366.8 мянган га газар Монгол Алтайн нурууны байгалийн цогцолбор газарт багтаж, улсын тусгай хамгаалалтад байдаг юм.
{{Баян-Өлгий}}
{{stub}}