Амбагай хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Тайчууд]]ын '''Амбагай''' нь 1150 оны үед [[Хабул хаан]]ыг нас барсны дараагаар [[Хамаг Монгол]]ын хаан болон өргөмжлөгджээ. Тайчуудын Сэнгүн билгийн хөвгүүн. Эцэг Сэнгүн Билгэ нь Чирхай лянхуайгийн хөвгүүн билээ. Бодончарийн хөвгүүн Хабич баатрын удам юм. Хамаг Монголын хаан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарийн жич хүү Хайду юм. Хайдуугийн жич хөвгүүд нь Хабул хаан, Амбагай хоёр болно. Хабул хааны өвөг эцэг Байшинхор, Амбагайн өвөг эцэг Чирхай Лянхуа хоёрын эцэг нь Хайду юм.
Хабул хаан нас барахдаа хаан суудлыг долоон хөвгүүдийнхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүн Билгийн хүү Амбагайг хаман монголын хаан болгохоор нэр заажээ.Амбагай хааныг татаарууд уран уг, бэлэг сэлтээр хуурав. Тэр аргад нь Амбагай хаан орж татаартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ.Татаарын ойруд-буйрууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай хааныг охины нь хамт барин авч Алтан улсад хүргүүлжээ.
Амбагай хааныг татаарууд уран уг, бэлэг сэлтээр хуурав. Тэр аргад нь Амбагай хаан орж татаартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ.Татаарын ойруд-буйрууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай хааныг охины нь хамт барин авч Алтан улсад хүргүүлжээ.
Алтан улсын хаан одоогийн Бээжинд сууж байжээ. Амбагай хааныг модон илжгэнд хадаж тарчлаан хороожээ.[[Татар]] аймагт олзлогдон [[Алтан улс]]ад хүргэгдсэн байна. Алтан улс түүнийг модон илжигт хадан алжээ. [[Монголын Нууц Товчоо|Нууц товчоонд]] дурдсанаар Амбагай хаан [[Бэсүд]] овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож Хабул хааны долоон хөвүүний дундахь [[Хутула хаан|Хутула]]д, өөрийн арван хөвүүний дундахь Хадаан тайжид очиж хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун, би татаар аймагт баригдав, таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун гэж захисан байдаг. [[Чингис хаан]] татар аймгийг эзлээд тэрэгний булд чацуулан хядахдаа эрт цагаас нааш эцэг өвгөдийг минь хорлосон гэсэн шалтгаан хэлдэг нь Амбагай хаан, өөрийн эцэг [[Есүхэй баатар]] нарын өшөөг авсан хэрэг болжээ.