Александр Дюма, эцэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: cy:Alexandre Dumas
No edit summary
Мөр 10:
Дюма эцгийгээ нас барсны дараа арав хүрээгүй насандаа Парист бичиг үсэг заалган сурч, хар бор ажил хийж яваад арван найман настайдаа "[[Гамлет]]"-ыг үзэж [[Шекспир]], театр хоёртой зэрэг танилцахдаа "Би сохор байснаа нүд орлоо" гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичээд уран зохиолын үйл ажиллагааг амьдралынхаа зам болгон сонгосон гэдэг. Дюма урьд нь нэлээд бүтээл туурвисан ч [[1829]] онд "[[III Хэнрих ба түүний өргөө]]" гэдэг жүжиг нь театрын тайзнаас тавигдаж, сая түүнд нэр алдар авчирчээ.
 
Дюма [[1840]]-өөд оноос роман бичиж эхлээд [[1844]] онд "[[МонтэМонте Кристо гүн]]", "[[Шадар гурван цэрэг]]" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгдсэнээр [[Европ]] даяар түүний нэрийг таних болсон юм. Энэ үеэс тэрбээр ихээхэн баяжиж [[Сен-Жермен|Сен-Жерменд]] хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цаг ажиллаж бүтээлээ туурвих болжээ. Түүний бүтээлүүдийн сүүлч нь бичигдэж дуусаагүй байхад нь түрүүч нь дэлхий дахинд цаг мөч тутамд тархаж, нэр алдрын "боол" болж байсанд зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "роман зохиолын үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулж байв.
 
Дюма амьдарч, аж төрж агсан үеийнхээ гол үйл явдлуудын гүнд байж, 1830, [[1848]] оны хувсгалд оролцож явжээ. "Ноён Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" хэмээн түүнээс асуухад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" гэж хариулжээ. Тиймээс ч түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодот хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Францын зохиолч эмэгтэй [[Жорж Санд]] "Дюмагийн романууд биеийн дотоод болоод сэтгэлийн ядрааг арилгахад ямар ч эмнээс илүү хүчтэй" гэж бичсэн байдаг.