"Чойбалсан сум"-ны өөр хувилбарууд

б
Чойбалсан сум
б (Чойбалсан сум)
б (Чойбалсан сум)
Бэлчээрийн үетэн, алаг өвс, хиаг, хялгана, харгана, жижиг бутлаг үетэн, улалж, дэрс зонхилсон хээрийн ургамалтай. Хэрлэнгийн хөвөөгөөр алаг өвс, үетэн, улалж бүхий нугын ургамал элбэгтэй.
Хэрлэнгийн дагуу бургасан шугуйтай. Нутгийн ихэнхийг Дорнод Монголын тэгш тал, гүвээ толгод эзэлдэг. Цувраа (970м), Сэргэлэн (899м), Их үнэгт (956м), Өлзийт (786м), Цагаан толгой (652м), Дунд Хярд (773м) гэх мэт уулстай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -22°С, 7 дугаар сарынх +21 °С, жилд дунджаар 200-280 мм тунадас унадаг. Яхь, Хярд, Хар нуур, Цагаан нуур, Хөх нуур гэх мэт нуур тойромтой. Нутгийн нь дундуур Хэрлэн гол урсаж өнгөрдөг. Карбонатлаг, мараалаг нимгэн, хар хүрэн хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, дорго, тарвага зэрэг ан амьтантай. Хээрийн. болон усны шувуу элбэгтэй. Дэлгэрмөнх, Найнги, Гурванбаян, Үнэгт, Буяндэлгэр, Хулстай, Баянхутаг зэрэг тахилгатай уул овоотой. Тус сум 2005 оны тооллогоор 2844 хүн амтай, засаг захиргааны нэгж 3 багтай. Мөн оны тооллогоор 69645 толгой малтай, үүний дотор тэмээ 597, адуу 10163, үхэр 7735, хонь 32495, ямаа 18755 толгой байна.
Мэдээлэл оруулсан А. Ариунболд