Суварга хайрхан уул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Эцгийг минь дүрслэн завилсан Элгэндээ тэвэрсэн тунгалаг нууртай Салаа болгондоо урсгал устай ...
 
No edit summary
Мөр 1:
Эцгийг минь дүрслэн завилсан
Элгэндээ тэвэрсэн тунгалаг нууртай
 
Салаа болгондоо урсгал устай
 
Сарьдаг өндөр хайрхан минь
 
Түмэн олноо ивээлдээ авсан
 
Түшээ гүн Орхон эцэг
 
Суврага хайрхан таньдаа бишэрч
 
Суугуул олон тань сөгдөн мөргөе.
 
 
СУВРАГА ХАЙРХАН УУЛ
Line 26 ⟶ 34:
Суврага хайрхан уулсын салбар уулсын нутагт амьдарч байгаа зон олон идээ, малаар элбэг, дэлбэг, ус голоор хэзээ ч гачигдахгүй, элдэв өвчин, ган, зуд, байгалийн аюулт гамшиггүй, энх тунх, элбэг хангалуун амьдарч байх хувь тавилантай юм гэнэ билээ хэмээн өвөг дээдэс яридаг, хойч үедээ захидаг юм.
Иймээс тулд эрт үеэс нутгийн иргэд жил бүр тахиж ирсэн. Хангайн нурууны өвөрмөц тогтоцтой ноён оргил болох Суврага хайрхан уулыг төрийн тахилгат уул болгох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч таньд нутгийн иргэдийн саналыг үндэслэн тавьж байна.
 
мэдээллийг оруулсан: МУИС-ийн ХФ-ийн оюутан Цэрэннадмидын Зоригболд
e mail; bizorigoo@yahoo.com
 
 
 
 
Олон үеийн баялаг түүхтэй
 
Онгон сайхан байгальтай
 
Охъюу номин цэнхэр нутаг минь
 
Өдрөөс өдөрт өсөн дэвжиж
 
Хүмүүн ард нь хөхүүн баясгалантай
 
Аз жаргалаар дүүрэн байх болтугай.
 
 
 
 
Х. Магсаржав
Суврага хайрхан
 
Оёоргүй тэнгэрийн үүлэн мандалд
 
Зулай тулсан цагаан дунгал
 
Ёзооргүй бөмбөрцгийн нугачаан дундаас
 
Зүмбэрлэн содрох буурал сүмбэр
 
Охьюу номин нуур нүдлүүлж
 
Хучлагалан тэвэрсэн зүрхэн суврага
 
Оосор бүчгүй нөмрөгөө бэлхэнцэлж
 
Шашдир хүүрнэх домогт хангай
 
Суврага хайрхан
 
Түшээ гүнтэн их Орхоноо
 
Сунтаг талбин боргиотуулж
 
Туульс хайлах уяхан Тамираа
 
Гэзэг хаялах туналзуулж
 
Чуулган цуутай номин Цэцэрлэгээ
 
Наран тосгууож шижиртүүлсэн
 
Чандмань эрдэнийн мөнх ундраа
 
Цалин цагаан мөнгөн бумба
 
Суврага хайрхан
 
Арц хүжийн ариун үнэртэн нь
 
Цээж ариусгаж бие амирлуулна
 
Алим жимсийн тансаг амттан нь
 
Зочлон дайлж цангаа тайлна
 
Араатан туурайтан сүлжилдэн хэрж
 
Хараа булаан зүрх догдлуулна
 
Аялан донгодох шувуудын эгшиглэн
 
Сэтгэл сэргээж алжаал тайлна
 
Суврага хайрхан
 
Эх орондоо алдрын данстай
 
Онгон дархан шүтээн билээ
 
Эгэл олны бишрэлийн сулд
 
Асаж байгаа бамбар билээ
 
Эрдэнийн шим биедээ цогцлоосон
 
Лугшин байгаа судсан билээ
 
Идээ бялхаж сүрэг сувдарсан
 
Энгүй баян өлгий билээ
 
 
Суврага хайрхан
 
Хайрхан нутгийн цэнгэг агаараар
 
Анх амьсгалж уушиг тэлсэн
 
Хайрхан нутгийн хилэн хөрсөнд
 
Анх унаж дэлхий тамгалсан
 
Хайрхан нутгийн рашаан усаар
 
Анх угааж ариусан торнисон
 
Хүйн холбоотой суварга хайрхандаа
 
Хүмүүн бид биширмүү мөргөмүү
 
Суврага хайрхан