Суварга хайрхан уул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Эцгийг минь дүрслэн завилсан Элгэндээ тэвэрсэн тунгалаг нууртай Салаа болгондоо урсгал устай ...
(Өөрчлөлт алга)

13:11, 15 Гуравдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Эцгийг минь дүрслэн завилсан Элгэндээ тэвэрсэн тунгалаг нууртай Салаа болгондоо урсгал устай Сарьдаг өндөр хайрхан минь Түмэн олноо ивээлдээ авсан Түшээ гүн Орхон эцэг Суврага хайрхан таньдаа бишэрч Суугуул олон тань сөгдөн мөргөе.

СУВРАГА ХАЙРХАН УУЛ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суврага хайрхан уул нь далайн түвшингээс дээш 3117 метр өргөгдсөн хангайн уулархаг мужийн ай савд багтах ноён оргил, үзэгсэлэнт төгс байгалийн өвөрмөц тогтоцтой уул юм. Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохон уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулсыг эртнээс тахин шүтэж, эр хүн шил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм. Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг хангай нурууны усны гол хагалбар газар юм. Суврага хайрхан уулнаас салбарласан өвөр талдаа Боржин хад, Байц цохио, Нүцгэн орой, хүнх, хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот, Тонгорогийн их, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нугууд салбарладаг бөгөөд эдгээр уулсаас Тонгорогийн гол, Хошготын гол Жимгэрийн гол, Хөрвөөлгийн гол, Өлзий тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд гол төлөв их ганга, анаг хавцал дундуур боргио үүсгэн урсч Орхон голбн эх сав газрыг бүрдүүлдэг ба Улаан цутгалан хэмээх хүрхрээг үүсгэн Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймгийн олон ард иргэдийг ундаалж, амьдрах усны эх болдог байна. Мөн баруун талдаа Манхан, Ямбилэг, Чирэнгэт, Нөрөөт, Бугат, Согоот, Баян өндөр, Үйзэн бүрхээр, Хашаат, Шарт, Намшир, Буурал цагаан дунгол, Чил, Байшинт, Хонгор хана, Шар булуу, Шар тээг гээд олон сайхан сүрлэг уулс урт нуруунууд залган салбарладаг юм. Эдгээр уулсаас Ширдэгийн гол, Шартын гол, Нарийн хамрын гол, Ямбилэгийн гол, Гялааны гол, Цагаан сүм, Могойн гол зэрэг голууд эх аван урсч Цэцэрлэг, Цэнхэрийн голуудыг бүрдүүлэн Архангай, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, сумын зөн олныг ундаалдаг голын эх болж Тамирын голтой нийлж Орхон голд цутгадаг юм. Суврага хайрханаас салбарласан нуруунуудад Хар Хад, хуш, хус, улиас, бургас, тоорой, хайлаас, далан хальс, яргай, чаргай, болон үхрийн нүд, хад зэрэг төрөл бүрийн жимсний мод ургадаг юм. Буга, согоо, бодон гахай, бор гөрөс, янгир ямаа, хүдэр, чандага туулай, шилүүс, дорго, мануул, хярс, үнэг, чоно, тарвага, зурам зэрэг ан амьтад элбэг байдаг. Хур, сойр, ятуу, ахууна, ёл, тас, бүргэд, сар, бэгбаатар, хойлог, ууль, шар шувуу, харцага, тоншуул, шатар шаазгай, тагтаа, бор шувуу, хэрээ, улаан хошуут зэрэг байнгын оршин нутаглах жигүүртэн элээ, хөхөө, өвөөлж, хөх, шар цөцгий, хун, галуу, ангир, нугас, тогтруу, өрөвтас, зуунхурга зэрэг нүүдлийн шувууд амьдардаг үзсэглэнт нутаг билээ. Суврага хайрхан уулыг хошуу ноёд, нутгийн иргэд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн иүүхэн уламжлалтай юм. Цэцэрлэг багийн нутагт Давцан, Цэнхэр багийн нутагт Тахидаг уул, Орхон багийн нутагт тахидаг овоо зэрэг гурван өндөрлөгөөс урд, баруун, баруун урд зүгээс тахидаг байжээ. Суврага хайрхан уулын салбар зүүн талд нь орших Жаран цөнхлөг уулын оройд Чингэс хааны түмэн цэргийн овоо байдаг бөгөөд Чингэс хааны их цэрэг баруун зүгт дайтаар мордож явахдаа Суврага хайрхан уулыг бишэрч, босгосон домогтой билээ. Суврага хайрхан ууланд гарч мөргөсөн эр хүний 3 жилийн хйиморь сэргэж, элдэв гай барцад тохиолдохгүй сайн сайхан амьдардаг гэсэн сүсэг бишрэлийг олон хүн даган мөрдөж, Архангай аймгийн Булган, Цэнхэр, Их тамир, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, хашаат, төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хар хорин, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэд цагаан идээний дээжээ өргөн жил бүр 7 сарын 15-наас 8 сарын 25-ний хооронд сар гаруй хугацаанд өдөрт 40-60 морьтой хүн тасралтгүй гарч мөргөдөг билээ.\ Хангайн нуруунд суврага хайрхан уулаас өндөр олон уул байх боловч Суврага хайрхан уул шиг олон хүн бишэрч дахин шүтдэг өвөрмөц тогтоцтой, олон гол эх авсан, олон нуруунд салбарласан уулс ховор билээ. Суврага хайрхан уулсын салбар уулсын нутагт амьдарч байгаа зон олон идээ, малаар элбэг, дэлбэг, ус голоор хэзээ ч гачигдахгүй, элдэв өвчин, ган, зуд, байгалийн аюулт гамшиггүй, энх тунх, элбэг хангалуун амьдарч байх хувь тавилантай юм гэнэ билээ хэмээн өвөг дээдэс яридаг, хойч үедээ захидаг юм. Иймээс тулд эрт үеэс нутгийн иргэд жил бүр тахиж ирсэн. Хангайн нурууны өвөрмөц тогтоцтой ноён оргил болох Суврага хайрхан уулыг төрийн тахилгат уул болгох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч таньд нутгийн иргэдийн саналыг үндэслэн тавьж байна.


Олон үеийн баялаг түүхтэй Онгон сайхан байгальтай Охъюу номин цэнхэр нутаг минь Өдрөөс өдөрт өсөн дэвжиж Хүмүүн ард нь хөхүүн баясгалантай Аз жаргалаар дүүрэн байх болтугай.


Х. Магсаржав Суврага хайрхан Оёоргүй тэнгэрийн үүлэн мандалд Зулай тулсан цагаан дунгал Ёзооргүй бөмбөрцгийн нугачаан дундаас Зүмбэрлэн содрох буурал сүмбэр Охьюу номин нуур нүдлүүлж Хучлагалан тэвэрсэн зүрхэн суврага Оосор бүчгүй нөмрөгөө бэлхэнцэлж Шашдир хүүрнэх домогт хангай Суврага хайрхан Түшээ гүнтэн их Орхоноо Сунтаг талбин боргиотуулж Туульс хайлах уяхан Тамираа Гэзэг хаялах туналзуулж Чуулган цуутай номин Цэцэрлэгээ Наран тосгууож шижиртүүлсэн Чандмань эрдэнийн мөнх ундраа Цалин цагаан мөнгөн бумба Суврага хайрхан Арц хүжийн ариун үнэртэн нь Цээж ариусгаж бие амирлуулна Алим жимсийн тансаг амттан нь Зочлон дайлж цангаа тайлна Араатан туурайтан сүлжилдэн хэрж Хараа булаан зүрх догдлуулна Аялан донгодох шувуудын эгшиглэн Сэтгэл сэргээж алжаал тайлна Суврага хайрхан Эх орондоо алдрын данстай Онгон дархан шүтээн билээ Эгэл олны бишрэлийн сулд Асаж байгаа бамбар билээ Эрдэнийн шим биедээ цогцлоосон Лугшин байгаа судсан билээ Идээ бялхаж сүрэг сувдарсан Энгүй баян өлгий билээ Суврага хайрхан Хайрхан нутгийн цэнгэг агаараар Анх амьсгалж уушиг тэлсэн Хайрхан нутгийн хилэн хөрсөнд Анх унаж дэлхий тамгалсан Хайрхан нутгийн рашаан усаар Анх угааж ариусан торнисон Хүйн холбоотой суварга хайрхандаа Хүмүүн бид биширмүү мөргөмүү Суврага хайрхан


мэдээллийг оруулсан: МУИС-ийн ХФ-ийн оюутан Цэрэннадмидын Зоригболд e mail; bizorigoo@yahoo.com