Монголын Үндэсний Олимпын Хороо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
Монгол Улс зуны Олимпийн 10 удаагийн наадамд 253 тамирчин, 60 дасгалжуулагч, 105 албаны хүн, нийт 425 хүн оролцож, 5 мөнгө, 10 хүрэл, нийт 15 медаль хүртсэн.</br>
Монгол Улс медаль хүртсэн орны тоогоор 199 орноос 51 дүгээр байрт орж байна. </br>
1964 оны [[Токиогийн Олимп]]од 21 тамирчин оролцож медаль хүртэж чадалгүй иржээ. Нийт 93 орны тамирчин тус Олимод оролцсон байна.</br>
1968 онд 16 тамирчин [[Мехикогийн Олимп|Мехиког]] зорьж нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, шагналт байранд хоёр тамирчин орсон байна. 112 орон оролцсон тус Олимпоос Монгол Улс 27 дугаар байранд орж байжээ. </br>
1972 оны [[Мюнхений Олимп]]од 41 тамирчин явж нэг мөнгөн медаль, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон бол 1976 оны [[Монреалийн Олимп]]од 33 тамирчин оролцож нэг мөнгө, шагналт байр дөрвийг хүртэж 92 орноос 35 дугаар байрт орсон байна.</br>
Манайхаас хамгийн олон буюу 43 тамирчин оролцсон 1980 оны [[Москвагийн олимп]]оос хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус Олимпод хөрөнгөтний гэгдэх томоохон орнууд оролцоогүй.</br>