Хараа гол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: thumb|Хараа гол '''Хараа гол''' нь Улаанбаатар хотын баруун хойно орших Хүйн голоо...
(Өөрчлөлт алга)

05:26, 9 Гуравдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Хараа гол нь Улаанбаатар хотын баруун хойно орших Хүйн голоос эх авч урсана. Голын урт 291 км, ус хуралдуулах талбай 15000 хавтгай дөрвөлжин км юм. Хараа голд Бага Хэнтийн нуруунаас эх авсан Сөгнөгөр, Түнхэл, Баян зэрэг голууд цутгах учир голын өргөн, гүн нь адагруугаа нэмэгдэж, хөндий нь уужрана.

Хараа гол

7-9 сард хур борооны үерийн долгион ажиглагдах ба 9 сарын дундаас хойш усны түвшин эрс буурч өвлийн үед шилжинэ. 10 сарын сүүлээр хөлдөж жилийн 146-162 хоног зузаан мөсөөр хучаастай байна.

Хараа голд цурхай, зэвэг, хайруус, алгана, гутаарь, цулбуурт, булуу цагаан, улаан сүүлт, мөрөг зэрэг олон янзын загаснууд бий.