Идэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 203.91.114.3Яриа) хэрэглэгчийн засваруудыг; TXiKiBoT хэрэглэгчийн үйлдсэн хамгийн сүүлийн хувилба�
Мөр 1:
'''Идэр''' нь [[Завхан]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм.
{{Завхан}}
 
[[Category:Завхан аймгийн сумд]]
1931 онд Завхан аймгийн Идэр сум нэртэйгээр тэр үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбат сэвжидгацал уулын хошуу, Нөмрөг уулын хошуудаас салбарлан байгуулагджээ. Энэ сумын бүс нутгийн баруун хэсэгт Засагт хан аймгийн Ялгасан хутагтын шавь ард, зүүн ба хойд хэсэг нь Засагт хан хан аймгийн Цогтой вангийн хошууны нутгаас үүсэлтэй. Ялгасан хутагт нь 1655 онд анх хувилсан бөгөөд 1821 оноос шавь захирах болжээ. 1925 онд Шажинбат сэвжидгацал уулын хошуу (Баатар засгийн хошуу)-нд нэгтгэсэн байна. Харин Нөмрөг уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын баруун замын дундад зүүн дахь гарын зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Цогтой вангийн хошуу, 1923-1931 оны хооронд Нөмрөг уулын хошуу гэгдэж байсан Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуунаас үүсэлтэй. 1931 онд Шажинбат сэвжидгацал уулын хошууны Чандмана сумыг Нөмрөг уулын хошууны Идэр, Цэцэрлэг сумтай нийлүүлж Голын хар ус хэмээх газар 11 тасаг, эргэн тойрон 310 км нутагтай, анхны хоршооны салбар нэгтэйгээр байгуулсан ажээ. Анхны сумын даргаар Б.Намсрай, нарийн бичгийн даргаар Жамсрандорж нар ажиллаж байв. Сумын нэр нь анхандаа Идэр цэцэрлэг хэмээгдэж байсан бөгөөд 1940 оноос Цэцэрлэг хэмээх нь хасагдан Идэр гэх болсон байна.
{{stub}}
 
[[en:Ider, Zavkhan]]
Сумын нутаг дэвсгэр нь Хангайн нурууны төвийн бүс нутагт хамаарах бөгөөд жилд дунджаар 180 мм хур тунадас унадаг, зуны цагт дунджаар 32 хэм дулаан, өвлийн цагт дунджаар 52 хэм хүртэл хүйтэн байдаг ажээ. Энэхүү бүс нутаг нь уулын хүрэн, өндөр уулын намагт, ширэгт хөрс, нугын хээрийн бор хөрстэй юм. Хар мод, тоорой, бургас, далан, хайлаас, яргай, сухай, торлог, харгана зэрэг модлог ургамал, вансэмбэрүү, арц, цээнэ, алтан гагнуур, ванлиг, согоон сум, лидэр, зэрэг эмийн ургамал, бутуул, борог, агь, ерхөг, хялгана, таана, хөмүүл, тарваган шийр зэрэг бэлчээрийн өвслөг ургамал, нэрс, үхрийн нүд, аньс, хад, улаалзгана, тошлой зэрэг жимс ургана. Сэвжид балбар уул, Хүнх, Зостын шомбон, Бөхөн шарын нуруу зэрэг уул толгод, Идэр, Ямаат, Жаргалант, Туна зэрэг гол горхи бүхий, буга, согоо, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг хээрийн, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогруу, тоодог, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай ажээ.
[[mk:Идер, Завхан]]
 
Энэхүү бүс нутгийн хүн эм эртнээс нааш мал аж ахуй голлон эрхэлэн амьдарч ирсэн бөгөөд 1929-1932 оны хамтралжуулалт ч тойрон өнгөрсөн нь үгүй. 1955 оны IV сарын 24-ний өдөр тус сумын иргэдийн санаачлагаар “Шинэ Цэцэрлэг” хэмээх нэгдэл байгуулжээ. Энэхүү нэгдэл нь байгуулагдсан цагаасаа мал аж ахуйн үйлдвэрлэл голлон эрхэлэхийн зэрэгцээ, сум орон нутгаа хөгжүүлэх бүхий л ажлыг хийсээр ирсэн байна. “Шинэ Цэцэрлэг” нэгдэл 1979 онд ажлаараа улсад шалгаран “Алтан гадас” одонгоор шагнагдаж байв. 1990 оны үе гэхэд 74,5 мянган толгой малтай байсан бөгөөд энэхүү мал сүрэг болон нэгдлийн үндсэн хөрөнгөө хувьчилснаар хувийн мал аж ахуй эрхэлэн амьдар болжээ.
 
Эдүгээ Идэр сум нь Завхан аймгийн Тэлмэн, Тосонцэнгэл, Отгон, Алдархаан, Яруу сумадтай хиллэн Завхан аймгийн төвийн бүсэд оршино. Нийт 370805 га нутагтай, сумын төв нь Зуун мод, аймгийн төвөөс 78 км-т оршино. Цэцэрлэг, Дархан-Уул, Загастай, Мануустай гэсэн дөрвөн баг 850 өрх, 3380 хүн ам, 49,9 мянган малтай.
 
Идэр сумын хөдөө аж ахуйн салбараас, БНМАУ-ын сайн малчин Даарий, Дуламсүрэн, Эрдэнэбал, БНМАУ-ын төрийн шагналт Б.Наянтай, БНМАУ-ын хошой аварга малчин, тууварчин Л.Цогт-Очир, БНМАУ-ын аварга малчин Х.Дамбийбалжир, С.Дорж, З.Пандий, Д.Рэгзэн, Д.Цэрэндорж, БНМАУ-ын тэргүүний мастер Ж.Норовванжил, мянгат малчин Р.Байлаа, Ч.Батсайхан, Д.Жамъянсүрэн, Ж.Жаргалсайхан, Ж.Нарандэлгэр, Г.Сандаг-Очир, Г.Туваадамбий, Г.Төмөр-Очир нарын алдартнууд төрөн гарчээ.
 
 
Нийтэлсэн: purvee_2009, Нээгдсэн: 8, Сэтгэгдэл: 1, Жоорло
ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН
2010-02-21 17:00:02
 
--------------------------------------------------------------------------------
 
 
 
ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН
 
(1912-1937)
 
С.Чимэдцэрэн нь 16-р жарны бар жилийн зуны дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутагт 1912-06-10нд ард Санжавын 3-р хүү болон төржээ.
 
1916 онд Засагт хан аймгийн Нөмрөг хошууны ноён гүн Загдсамбарын дүү Ялгуусан хутагт Дамбийням нь бусдад хөнөөгдсөн тул хутагтын хойт дүрийг тодруулах Дээрхийн гэгээний лүндэн буусан энэ үед Санжавын Чимэдцэрэн хүүг Ар халхын алтан мөнгөн тамгат Ялгуусан хутагтын хойт дүр мөн хэмээн 1916 оны намрын эхэн сард одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Ялгуусан хутагтын хийдэд хутагтын сэнтийд залсан байна.
 
Ялгуусан хутагт Чимэдцэрэн нь 10 насандаа Гэлэн сахил хүртэж, 1922 онд Монголын шашны тэргүүн Богд Жавзандамбаас “Мэргэн номч” цолыг их хүрээнд очиж хүртэж байжээ.
 
Ялгуусан хутагтын хийд нь 300 шахам ламтай, цогчин дугана, нүглийн дугана, Чойр маарамбын дуганатай маш сайхан үзэсгэлэнтэй цомхон хийд байсны дээр Майдар эргэх ёсыг төв халхын ая донжийг өөрчилж тавьсан нь тухайн үеийн төр шашны нэрт төлөөлөгч Жалханз, Заяын гэгээн нар өндөр үнэлсэн байдаг.
 
Ялгуусан хутагт Санжавын Чимэдцэрэнг номын ухаанд нэвтэрч мөнхийн мэлмий суусан ид залуу 25 насанд нь буюу 1937 онд хилс хэргээр гүтгэн Завхан аймгийн Улиастайн шоронд буудан алж, бурханы олон шавь, элгэн садан эх нутгаасаа мөнх тэнгэрт үүрд хальсан байна.
 
Ум сайн амгалан болтугай.
 
ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН
 
(1912-1937)
 
С.Чимэдцэрэн нь 16-р жарны бар жилийн зуны дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутагт 1912-06-10нд ард Санжавын 3-р хүү болон төржээ.
 
1916 онд Засагт хан аймгийн Нөмрөг хошууны ноён гүн Загдсамбарын дүү Ялгуусан хутагт Дамбийням нь бусдад хөнөөгдсөн тул хутагтын хойт дүрийг тодруулах Дээрхийн гэгээний лүндэн буусан энэ үед Санжавын Чимэдцэрэн хүүг Ар халхын алтан мөнгөн тамгат Ялгуусан хутагтын хойт дүр мөн хэмээн 1916 оны намрын эхэн сард одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Ялгуусан хутагтын хийдэд хутагтын сэнтийд залсан байна.
 
Ялгуусан хутагт Чимэдцэрэн нь 10 насандаа Гэлэн сахил хүртэж, 1922 онд Монголын шашны тэргүүн Богд Жавзандамбаас “Мэргэн номч” цолыг их хүрээнд очиж хүртэж байжээ.
 
Ялгуусан хутагтын хийд нь 300 шахам ламтай, цогчин дугана, нүглийн дугана, Чойр маарамбын дуганатай маш сайхан үзэсгэлэнтэй цомхон хийд байсны дээр Майдар эргэх ёсыг төв халхын ая донжийг өөрчилж тавьсан нь тухайн үеийн төр шашны нэрт төлөөлөгч Жалханз, Заяын гэгээн нар өндөр үнэлсэн байдаг.
 
Ялгуусан хутагт Санжавын Чимэдцэрэнг номын ухаанд нэвтэрч мөнхийн мэлмий суусан ид залуу 25 насанд нь буюу 1937 онд хилс хэргээр гүтгэн Завхан аймгийн Улиастайн шоронд буудан алж, бурханы олон шавь, элгэн садан эх нутгаасаа мөнх тэнгэрт үүрд хальсан байна.
 
Ум сайн амгалан болтугай.
 
 
Нийтэлсэн: ganbaa_0729, Нээгдсэн: 4, Сэтгэгдэл: 0, Жоорло
ХАМБЫН ГЭГЭЭН ЯДАМЖАВЫН ЖАМБАЛДОРЖ
2010-02-21 16:56:52
 
--------------------------------------------------------------------------------
 
 
 
ХАМБЫН ГЭГЭЭН ЯДАМЖАВЫН ЖАМБАЛДОРЖ
 
(1880-1939)
 
Я.Жамбалдорж нь Чин улсын бадаргуулт төр буюу 15-р жарны могой жилийн намрын дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Цахир суманд 1880-10-03нд ард Ядамжавын 3-р хүү болон төржээ.
 
Жамбалдорж хүүг анх мэндлэхэд эцэг Ядамжав, ээж Дуламжав хоёр нь түүнд Дарамсэд гэдэг нэрийг хайрласан байна.
 
1883 онд Хамбын гэгээн Лувсангэндэн од, сар дүрс биеийнхээ зохионгуйг олоход түүний хамт дүрийг Монголын төр шашны тэргүүн 8-р богд Жавзандамба тодруулах зарлиг буулгасны дагуу Тариатын хүрээний хамба Лувсанчойдон Дарамсэд хүүгийн нэрийг Алтан савханд шүүлгэхэд 1884 оны зуны эхэн сард Хамбын гэгээний хойт дүр мөн хэмээн Их хүрээний Пунцаг-Осор лам солдив зохиож Жамбалдорж гэдэг сахилын нэрийг айлдсанаар одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Хамбын хийдэд гэгээнтний сэнтийд залжээ.
 
Хамба гэгээн Я.Жамбалдорж нь 300 гаруй ламтай Цогчин дугана, Нүглийн дугана, Аваг дугана, Зүдийн дугана, Чойрын дугана, Маарамбын дугана, Дүшхэрийн зэрэг олон дуганатай томоохон хийдийг удирдан зохион байгуулж, шавь, сүсэгтэн олондоо нэр хүндтэй эрдэм чадал, ид шидтэй гэгээнтэн байжээ. Түүнийг хилс хэрэгт татан 1939 онд Завхан аймгийн Улиастайн шоронд буудан хороосноор эх нутаг, элгэн түмэн, эрдмийн олон шавь, энхэр сайхан хань үрдээ эргэж ирээгүй билээ...
 
Завханчуудын овог
 
Аливаа нутаг орны түүх, түүний хөгжил дэвшил нь тэр нутагт амьдарч байсан болон амьдарч байгаа ард түмний хүч хөдөлмөр, тэмцлийн түүх байх нь гарцаагүй. Одоогийн Завхан аймгийн нутагт Засагт ханы 3 хошуу, Сайн ноён ханы 3 хошуу, тамгатай хутагтын 3 шавийн харъяатуудаас бүрдсэн, судлаачдын тогтоосноор 123 овгийн хүмүүс амьдарч байсан байна. Овгуудын тархалтыг авч үзвэл боржгон 17, сартуул 11, баатад 11, алаг адуун 10, булган, бэсүүд, долоон, хороо нар 9, урианхай 8, тангуд, урианхан 7, хариад 6, онход, тайж нар, хөтчин, шарнууд, уваши нар 5 суманд орхид 5 суманд тус тус байжээ.
Овог нь дараах байдлаар үүссэн гэж үздэг. Үүнд , эртний сурвалжит овгууд, хожим нь аль нэг овог /яс/-с тасран гарсан үржвэр овгууд, урьдын отог, сум баг зэрэг цэрэг, засаг захиргааны зарим нэгж яваандаа овгийн байдалтай болсон овгууд, аль нэг аймаг ястны дотор хутгалдан ороод өөрсдийн жинхэнэ овгийг гээж харин уугуул аймаг, ястны нэрээр нэрлэсэн овгууд голлон байдаг. Завхан аймгийн сумдад байгаа эртний овгийн жагсаалтыг 1998 онд хэвлэсэн Тайжиуд Очир, Бэсүд Сэржээ нарын Монголчуудын овгийн лавлах номоос, мөн Улсын үндэсний төв архивын ФА-47, Ө-1, хн-183-т байгаа Засагт хан баймгийн Цогтой засгийн хошууны түүхээс авч сум бүрээр дор үзүүлэв.
Завханчуудын овгийн жагсаалт
Сум Овгийн нэрсийн жагсаалт
1. Улиастай хот Бүх овгууд бий.
2. Алдархаан Баарин, Боржигон, Сартуул, Урад, Хасаг, Хатагин, Хороо, Хотгойд, Харчу, Уваши
3. Баянтэс Авхайнхан, Аягачин, Бага хотгойд, Башгид, Боржигон, Бэсүд, Дархан, Дунд бай, Зэлмэн, Их хотгойд, Мудар, Мянгад, Онход, Орхид, Тоос, Түмт, Урианхай, Үхэр онход, Хариад, Хэргис, Хонин, Онход, Хурниад, Цувдаг, Цээж, Шарнууд, Дотно, Хэрдэг, Согдог.
4. Баянхайрхан
5. Асгат Авхайнхан, Аягачин, Бага хотгойд, Башгид, Боржигон, Бэсүд, Их хотгойд, Мудар, Мянгад, Онход, Орхид, Тоос, Түмт, Урианхай, Үхэр онход, Хариад, Хэргис, Хонин, Онход, Хурниад, Цувдаг, Цээж, Шарнууд, Дотно, Хэрдэг, Согдог.
6. Дөрвөлжин Алаг адуун, Баатад, Барга, Боржигон, Булган, Буудай, Долоон, Сартуул, Урианхан, Хатагин, Хөх нохойнхон.
7. Завхан мандал Алаг адуун, Баатад, Барга, Боржигон, Булган, Буудай, Долоон,
Урианхан, Хатагин, Лааганыхан, Хороо, Цөхүр.
8. Идэр Аранзтан, Боржигон, Мартай, Солгой, Хонгой бөөтөн, Чухал, Шарнууд.
9. Их-Уул Адуучин, Баатад, Барга, Барнууд, Бөөчүүд, Бэргэчүүд, Бэсүд, Дагуур барга, Дайртан, Дунд хариад, Жүрүүд, Могой, Олхонуд, Өөлд, Сахлаг цагаан хариад, Тайж нар, Тангуд, Торгууд, Үхэр барга, Хариад, Хороо, Хар хүү, Хөл аваачин, Хулууд, Хэрээнд, Хитад, Чонос, Шар торгууд, Шуудай, Ялавцай.
10. Нөмрөг Авга, Асуд, Барга, Боржигон, Бэсүд, Дайтан, Долоон, Могой, Сартуул, Тайж нар, Тангуд, Урианхай, Урианхан, Үхэр цагааныхан, Хуушаан, Хэчигийнхэн, Дотно, Тогооч, Орхиод, Хотохойд, Өөлд, Хөх нохойныхон, Чонод, Чулууныхан.
11. Отгон Авга, Баатад, Бараг, Боржигон, Бэсүд, Дархад, Зээрд адуун, Могой, Мудар, Олхонуд, Онход, Өөлд, Тайж нар, Тангуд, Хариад, Хөтчин, Чухал, Уваши.
12. Сантмаргац Алаг адуун, Бараг, Булган, Сартуул, Хар адуун, Хороо, Цоохор, Цөхүр.
13. Сонгино Алаг адуун, Ар ацан, Ач хүүгийнхэн, Бага урианхан, Барга, Булган, Долоон, Доод чоно, Их урианхан, Оготор, Сартуул, Хунтайжийнхан, Тавнангууд, Халзаалай, Хар адуун, Хасаг, Хатагин, Хороо, Хөтчин, Хун тайжийнхан, Цоохор, Чангаал, Шар халзан, Саарлууд.
14. Тосонцэнгэл Ач хариад, Баатад, Байчууд, Барга, Бэсүд, Дайртан, Зүүн хариад, Могой, Олхонуд, Өөлд, Сахлаг цагаан хариад, Тайж нар, Тангуд, Хөл аваачин, Хэрээд, Хитад, Чонос, Шар торгууд, Шуудай, Ялавцай.
15. Түдэвтэй Алаг адуун, Баатад, Барга, Боржигон, Булган, Буудай, Долоон, Урианхай, Урианхан, Хатагин, Хороо, Хөтчин, Цоохор, Орхид, Тайж нар.
16. Тэс Авхайнхан, Аягачин, Бага хотгойд, Башгид, Боржигон, Зэлмэн, Их хотгойд, Их урианхан, Мудар, Мянгад, Онход, Орхид, Тоост, Түмт, Урианхай, Урианхан,Үхэр онход, Хариад, Хэргис, Хонин онход, Хонин хотгойд, Хурниад, Цувдаг, Шарнууд, Хэрдэг, Согдог.
17. Тэлмэн Баатад, Боржигон, Бэсүд, Дайртан, Өөлд, Сартуул, Тайж нар, Тангуд, Үхэр цагааныхан, Хариад, Хөх нохойнхон, Хулууд, Хуушаан, Хэмчигийнхэн, Хэрээнд, Дотно, Тогооч.
18. Ургамал Алаг адуун, Баатад, Боржигон, Булган, Долоон, Жанжин хүүгийнхэн Хатагин, Хашиныхан, Цөхүр.
19. Цагаанхайрхан Авга, Боржигон, Зээрд адуун, Дархад, Онход, Сартуул, Тангуд, Урад, Урианхай, Харчин, Харчу, Уваши.
20. Цагаанчулуут Боржигон, Бэсүд, Сартуул, Урианхай, Харчин, Хотгойд, Чонод, Шарнууд, Харчу, Уваши.
21. Цэцэн-Уул Алаг адуун, Ар ацан, Ачит ламынхан, Бага далив, Билэгт ламынхан, Булган, Долоон, Их далив, Рагчин шавь, Урианхан, Хасаг, Шар халзан, Цоохор, Хороо, Хөтчин.
22. Шилүүстэй Баатад, Боржигон, Бэсүд, Дархчууд, Жалайр, Йөншөбү, Монгол, Мянгад, Олхнуд, Өөлд, Сартуул, Тангууд, Харнууд, Харчин, Хотгойд.
23. Эрдэнэхайрхан Алаг адуун, Баатад Боржигон, Булган, Буудай, Долоон, Сартуул Хатагин, Хэрсүүгийнхэн, Хороо.
24. Яруу Алаг адуун, Баатад, Боржигон, Булган, Буудай, Долоон, Сартуул, Урианхай, Урианхан,Хатагин, Хороо, Хөтчин, Харчу, Уваши, Зэлмэ.
Сурвалж эх бичиг: Т. Очир, Б. Сэржээ Монголчуудын овгийн лавлах УБ 1998
Угийн бичиг хөтлөх, овгийг сэргээх талаар Монгол Улсын Соёлын тухай хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй хобоотой гарсан баримт бичгүүдэл тодорхой тусгаж, заавар зөвлөмж зэргийг гаргасан юм. 1988-1999 онд нийт иргэдэд олгосон иргэний үнэмлэх болон гэр бүлийн бүх гэрчилгээнд овог бичих болсон билээ. Үүнтэй холбоотойгоор дээрхи овгуудаас гадна овгуудыг шинээр бий болгож хэрэглэсэн байна. Шинээр бий болсон овгууд нь төрсөн нутгийнхаа уул ус, нэр хүндтэй ахмад өвөг дээдсийнхээ нэр болон алдар цолыг овог болгон авсан нь элбэг байна. Тус аймгийн овгийн жагсаалтыг шинээр гаргах нь зүйтэй юм