Дагуур зараа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: {{Taxobox | name = Дагуур зараа<ref name=msw3>{{MSW3 Hutterer | pages = 216}}</ref> | status = LR/lc | status_system = iucn2.3 | status_ref = <ref name=iucn>{{IUCN2...
(Өөрчлөлт алга)

04:12, 1 Гуравдугаар сар 2010-ий байдлаарх засвар


Дагуур зараа (Mesechinus dauuricus) нь ганцаар амьдардаг жижиг зараа бөгөөд Орос, Монгол, Хятадын хойд хэсгийн нутгаар амьдарна. Монгол орны зүүн умард нутгийн тал ойт хээр, хээр, тухайлбал Их Хянганы нурууны Халх голын сав, Хангайн нурууны зүүн хойд нутгийг дайран урсдаг Орхон, Сэлэнгэ голын сав , Монгол Дагуурын Хээр, Дорнод Монгол хээрт таарна.

Дагуур зараа[1]
Файл:Daurian Hedgehog.gif
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ) [2]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Зарааны баг, Erinaceomorpha
Овог: Зарааныхан, Erinaceidae
Төрөл: Mesechinus
Зүйл: M. dauuricus
Латин нэр
Mesechinus dauuricus
(Carl Jakob Sundevall, 1842)

Нас гүйцсэн дагуур зараа 15-20 см урт, 600 гр-1 кг хүртэл жинтэй байдаг. Байгальдаа 6 ба түүнээс дээш жил амьдарна. Хүйтэн бүсийн бусад зарааны адил өвлийн улиралд ичдэг.

Орон нутагт уламжлалт анагаах ухаанд ашиглах зорилгоор агнадаг. Нөөцийн олборлолтын (уул уурхай) үйл ажиллагаанаас орчны хомсдол нүүрлэсний зэрэгцээ малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн талхлалт орчны доройтлыг бий болгож байна. Хааяа (ялангуяа хатуу хучилттай зам дээр) машин тэргэнд дайруулан осолддог.


Зарим эрдэмтэд дагуур зарааг Hemiechinus төрөлд ангилж үздэг.

Эшлэл

  1. Загвар:MSW3 Hutterer
  2. Insectivore Specialist Group (1996). Mesechinus dauuricus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 12 May 2006-д авсан. Database entry includes a brief justification of why this species is of least concern