Номин шогшир: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: {{Taxobox | name = Нохой шогшир | status = LC | status_system = IUCN3.1 | image = Alcedo_atthis_2_(Marek_Szczepanek).jpg | image_width = 300px | image_caption = Д...
(Өөрчлөлт алга)

03:08, 1 Гуравдугаар сар 2010-ий байдлаарх засвар


Нохой шогшир, Alcedo atthis, нь Шогширынхон овгийн жижиг шувуу бөгөөд нийт 7 дэд зүйл бий. Тэд Еврази, Хойд Африкийг хамарсан өргөн нутагт тархан амьдардаг. Амьдрах бүсийн ихэнх хэсгийн шувууд нь суурин боловч өвөлдөө гол хөлддөг газрынх нь нүүдэллэнэ.

Нохой шогшир
Дэд зүйл A. a. ispida, Польш
Дэд зүйл A. a. ispida, Польш
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Сүсэгт шувуутан
Овог: Шогширынхон
Төрөл: Alcedo
Зүйл: A. atthis
Латин нэр
Alcedo atthis
(Карл Линней, 1758)
Шар;Үржлийн Ногоон;Суурин Цэнхэр;Үрждэггүй
Шар;Үржлийн
Ногоон;Суурин
Цэнхэр;Үрждэггүй


Гадаад төрх

Нохой шогшир богино сүүл, том толгой, урт хошуутай. Нас гүйцсэн баруун Европын дэд зүйл A. a. ispida нь хөх ногоондуу нуруун хэсэг, ууц нуруундаа цайвар номин цэнхэр ба хошууны уг, чихний хэсэгт улбар шар судалтай. Хөл сарвуу нь тод улаан юм. Биеийн урт 16 см, далавчаа дэлгэхэд 25 см, биеийн жин 34-46 гр байна.

Тэд голдуу 5-7 гөлгөр цагаан өндөг гаргадаг. Өндөг нь 1.9 см өргөн, 2.2 см урт, 4.3 гр орчим жинтэйгээс 5% нь хальс юм. Эцэг эх нь өдрийн цагт ээлжлэн дарах ба шөнөдөө зөвхөн эмэгчин нь дарна. 19-20 хоноод ангаахай гардаг.

Идэш тэжээл

 
Ав хийхээр хүлээж байна

Нохой шогшир голын эргийн модны усны мандалаас 1-2 м өндөр дэхь мөчир дээр суугаад идэш тэжээл хайн хүлээдэг. Усны мандалаас 25 см хүртэл гүнд сэлж буй загас олж хармагц шунган авладаг байна. Гол ан нь 12.5 см хэмжээтэй загас ба хулд, жараахай гэх мэт юм. Идэш тэжээлийн 60% орчим нь загас бөгөөд тэд мөн усны элдэв шавьж, цэнгэг усны сам хорхой зэрэг иддэг.



Галлерей

Гадаад холбоос

  Commons: Alcedo atthis – Викимедиа зураг, бичлэг, дууны сан