Нью Йорк Никс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: {{Инфобокс НБА-гийн баг | color1 = #FF5800 | color2 = #003591 | Нэр = Нью Йорк Никс | лого = | зурагийн хэмжэ...
 
No edit summary
Мөр 28:
НБА гийн хамгийн үнэтэй буюу 608 сая доллароор үнэлгддэг Нью Йорк багийн түүхийг 3 хэсэгт хуваан үздэг. Эхний үе нь 1950 иад оны үе бөгөөд тэд НБА гийн аваргын төлөөх тулаанд 3 удаа шалгаран үлдэж байжээ. Харин 1970аад оны үеийг тэдний алтан үе гэх бөгөөд [[НБА-гйин Алдарын танхим]]д нэрлэгддэг [[Уиллис Рийд]], [[Уолт Фрейзер]], [[Дейв Бóшиеðр]] (DeBusschere), [[Эрл Монро]], [[Билл Брэдли]] нарын шилдэгүүдээр ахлуулсан хүчирхэг багийг бүрдүүлж 2 ч удаа НБА-гийн аврага багаар тодорч байв. Сүүлчийн гялалзсан амжилт үзүүлж байсан үе нь алдарт [[Патрик Ивинг]]тэй салшгүй холбоотой бөгөөд НБА-гийн финалд 1994,1999 онуудад шалгарсан ч аврага авч чадаагүй юм.
 
=== 1949-1950: БАА (Америкийн Сагсанбөмбөгийн Холбоонд(BAA-Basketball Association of America) ===
Никс болон бусад 10 багийг бүрдүүлсэн НБА гийн үндэс болох БАА [[1946 он]]ы [[6 сарын 6]]нд анхны хуралаа хийв. Багуудыг 2 бүст хуваасан бөгөөд Дорнод бүст Нью Йорк Никербокерс (Буюу Нью Йоркын богино өмдөтүүд), [[Бостон Сэлтикс]], [[Филадэлфиа Вариорс]], [[Провидэнс Стиймроллэрс]], [[Вашингтон Капитолс]] ба [[Торонто Хаскийс]] гэсэн багуудаас бүрдэх бөгөөд Өрнөд бүст нь [[Питсбүрг Айронмэн]], [[Чикаго Стагс]], [[Дэтройт Фалконс]], [[Сэйнт Лүйс Бомбэрс]] болон [[Кливленд Ребелс]] багууд багтсан байна.
Никс Лигийн түүхэндэх анхны тоглолтоо [[1946 он]]ы [[11сарын 1]]д [[Торонто Хаскийс]] багийн эсрэг [[Мапл Гарден]] аренад зочлон тоглож 68-66 ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон бөгөөд дасгалжуулагч [[Нейл Кохлан]] нь [[Осси Шэктмэн]], [[Стан статз]], [[Жэйк Вэбэр]], [[Ралф Каплоуитз]] ба [[Эйс хочит Лео Готтлиеб]] нарыг гарааны бүрэлдэхүүнд багтаасан байдаг. Алдарт [[Мэдисон Скүэр Гардан]]д мэргэжлийн хоккэй болон Коллежийн сагсан бөмбөгийн тоглолтууд шахуу хуваарьтай болдог байсны улмаас Никс өөрийн талбайдах тоглолтоо ихэвчлэн 69р Рэгимэнт Арморид хийдэг байв.
Тэд 11 сарыг 10хожил 2 хожигдол гэсэн амжилтаар эхэлсэн бөгөөд энэхүү амжилт нь багийн түүхэндэх хамгийн амжилттай сараар нэрлэгдэн үлджээ. Харин тэд анхны улиралаа 33 хожил, 27 хожигдолтой дуусгаж байв. Сүүлд нь НБА гийн Алдрын танхимд нэрлэгдсэн [[Жо Лапчик]]ыг Кохланы оронд дасгалжуулагчын албыг залгамжилсан бөгөөд багаа тогтмол амжилттай тоглуулж 9 улирал дарааллан [[ПлэйОфф]]т шалгаруулж байжээ.
 
=== 1950-1951: Никсийн анхны Финал ===
Өмнөх [[1949-1950 оны улирал]]д БАА нь Үндэсний Сагсанбөмбөгийн Лигтэй нэгдсэн бөгөөд 6 багийг НБЛээс сонгон авч нийт 17 баг 3 бүст хуваагдсан. Харин үүний дараа улирал болох 1950-1951 оны улиралд Никс улиралын турш 36 хожиж 30 хожигдолтойгоор Зүүн бүсийн 3т орсон амжилтаар Плэйоффт үлдэж улмаар анхны удаа [[НБА-гийн финал]]д шалгарав. Тэд анхны [[Африк]]ийн [[Америк]] тоглогчид буюу хар арьст тоглогч болох Сүитватэр хочит [[Натаниел Клифтон]]ыг багтаа элсүүлсэн байна. Тэд Плэй оффт Бостон той таарч тоглосон бөгөөд Финалд 3 дараалал түрээлээд байсан Миннеаполис Лэйкерс багийг хожсон [[Сакраменто Кингc |Рочэстэр Роялс]] багтай шалгарж эхний 3 тоглолтод хожигдоод байв. Дараагийн 3 тоглолтод Никс хожил авч шийдвэрлэх сүүлийн тоглолтод тоглолтын эхний хагаст 17 онооны зөрүүгээр Роялсын тэргүүлэлээр дууссан боловч, 2-р хагаст Никс хүчтэй эсэргүүцэл үзүүлж 2 оноо зөрүү хүртэл нэхэж. Сүүлийн 40 секунтэд Боб Дэйвсийн хийсэн 2 торгуулийн шидэлт тоглолтын хувь заяаг шийдэн, 75-79 ийн харьцаатай ялагдсан байна.
 
=== 1951-1953: Хөгийн (Darn) Лэйкерс == =
Нью Йорк Никс баг 1950 аад оны эхэн үед 3 удаа финалд шалгарсан ба Рочэстэрт хожигдсоны дараа жил Финалд Миннеаполис Лэйкерс тай хүч үзэж мөн л шийдвэрлэх 7 дахь тоглолтод ялагдаж азгүйтсэн билээ.
Гялалзсан амжилтаар дүүрэн 1952-1953 онд тэд 47 хожиж 23 хожигдсон бөгөөд тэдний гялалзсан амжилттай эхэлсэн улирал нь гарааны тоглогчдын гэмтэл бэртэлийн улмаас Финалд түрүү жилийн аврага Миннеаполис Лэйкерст ердөө 5хан тоглолтонд ялагдал хүлээсэнээр өндөрлөсөн юм.
 
== Улиралуудын үзүүлэлт ==