Каноо Жигороо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Image:Кано Жигороо.jpg|thumb|Кано Жигороо]]
 
[Кано Жигороо (嘉納治五郎, 1860~1938]) Коодоокан жүдог үндэсдэгч, "Жүдогийн Эцэг" хэмээн нэрлэгддэг. Сурган хүмүүжүүлэгч, Жүдочин. <br>
Каноо овгийнхон нь удмаараа элит гэр бүл юм. Тухайн үед өвөг эцэг Жисакү нь архи үйлдвэрлэл, бага оврын хөлөгөөр тээвэр эрхлэн, түүгээрээ маш нэртэй байсан. Тэдний том охинтой гэр бүл болсон нь Жигороогийн эцэг Жироосакү (治朗作希芝) байжээ. Жисакү нь Жироосакүд пүүсээ өвлүүлэх бодолтой байсан ч, Жироосакү нь Жисакүгийн хүү, өөрийнхөө хүргэн дүүдээ даатгаж, өөрөө худалдааны хөлөг онгоцны тээврийн пүүс байгуулан, [[Вадамисаки]] хэмээх усан боомт байгуулж, тухайн үеийн Самурайн засаглалын улс төрч [[Кацү Кайжюү]]гийн итгэлт түнш нь байжээ. [[Янаги Мүнэёши]]гийн хойд эх нь Жигороогийн эгч нь юм. Дашрамд дурьдахад одоогийн Кикүмасамүнэ болон Хакүхо архины үйлдвэрүүд нь адилхан Каноогийн овгийнх юм. <br>
Жигороо нь Жироосакүгийн 3 дахь хүү болон төрсөн. Багын авъяаслаг тэрийг 13 настай байхад нь эцэг Жироосакү нь Мэйжигийн засгийн газарт уригдан нийслэл руу оржээ. Тэнд уран бичиг, англи хэл сурч 14-тэйдээ тусгай дамжаа болон, Кайсэй сургуулиудаар дамжин 1877 онд Токио дахь Эзэн Хааны их сургуульд(Одоогийн Токиогийн Их Сургууль) элсэн орсон. Тусгай дамжаа, Кайсэй сургуульд байхдаа сул биетэй байсны улмаас том, хүчтэй хүүхдүүдэд ялагдагддаг байв. Тиймээс хүчгүй байсанч гэсэн хүчтэй хүнийг ялж болдог жүжицүд суралцмаар байсан ч аав нь эсэргүүцэн зөвшөөрдөггүй байжээ.<br>