Самбо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''Самбо''' ({{lang-ru|Самбо}}) гэдэг нь харьцангуй орчин үед үүссэн, тулааны урлаг, спорт бөгөөд [[Зөв...
 
бNo edit summary
Мөр 1:
'''Самбо''' ({{lang-ru|Самбо}}) гэдэг нь харьцангуй орчин үед үүссэн, [[тулааны урлаг]], спорт бөгөөд [[Зөвлөлт Холбоот Улс]]ад бий болж, 1938 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Спортын Зөвлөлөөс албан ёсоор спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн бие хамгаалах урлаг болно.
 
"Самбо" хэмээх үг нь [[орос хэл]]ээр {{lang|ru|'''САМ'''озащита '''Б'''ез '''О'''ружия}} буюу "зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах" гэсэн утгатай үгний товчлол болно. [[Япон]]ы [[жүдо]], [[Армен]]ы [[коч]], [[Гүрж]]ийн [[чидаоба]], [[Молдав]]ын [[тринта]], [[Татар]]ын [[көрэш]], [[Узбекистан|Узбекийн]] [[кураш]], [[Монгол]]ын [[үндэсний бөх]] болон [[Азербайжан]]ы [[гулеш]] зэрэг бөхийн төрлүүдээс санаа авсан гэгддэг.
 
Самбог үндэслэгчид нь [[Василий Ощепков]] ([[Их хэлмэгдүүлэлт (ЗХУ)|1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн]] үед жүдог үндэслэгч [[Каноо Жигороо]]гоор хичээл заалгаж байснаасаа болж Сталины тушаалаар цаазлагдсан) болон [[Виктор Спиродонов]] нар юм. Тэд тус тусдаа хоёр улгаатай стилийн, ижил нэртэй тулааны урлагийг бий болгожээ. Спиродоновын үүсгэсэн урсгал нь илүү зөөлөн, [[айкидо]]той төстэй систем бөгөөд [[Дэлхийн нэгдүгээр дайн]]ы үед бий болжээ<ref>[http://www.peoples.ru/military/hero/spiridonov/ Виктор Афанасьевич Спиридонов] - peoples.ru дахь профиль (орос хэлээр)</ref>. Виктор Спиродоновын шавь [[Анатолий Харлампиев]] албан ёсоор спортын самбог үндэслэгч гэгддэг.