Юмжаагийн Цэдэнбал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Reverted Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 67:
Түүний үед Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Багануурт үйлдвэржилт явагдаж, хорооллууд босч, Монгол орны нарийвчилсан газрын зургууд хийгдэж, нүүрс, барилгын материал, жонш, газрын ховор элемент, өнгөт металлын шинэ орд газрууд нээгдэж байжээ.
 
*
= Түүний гаргасан алдаа дутагдал =
Тэрээр БНМАУ-д маш олон бүтээн байгуулалтыг хийсэн хэдий ч аливаа улстөрчийн адилаар түүнийг алдаа дутагдал, завхрал тойроогүй:
 
* Түүний хамгийн том алдаа нь Зөвлөлтийг шүтсэн үзлийнхээ улмаас улс орныхоо тусгаар тогтнолоос татгалзаж ЗХУ-д нэгтгэх сонирхолтой байсан явдал. Тэр ч бүү хэл энэ талаар 2 ч удаа санаачлага гаргаж байсан боловч тухайн үеийн олон улсын харилцааны нөхцөл байдал, ЗХУ-ын Хятадаас тусгаар буфер буюу жийргэвч улс байлгах гэсэн геополитикийн сонирхол зэрэг шалтгааны улмаас бүтээгүй юм.
* Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан, алдаа дутагдлыг нь харж хэлж сануулсан улс төрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхах ажлыг системтэйгээр явуулж байв. Чухам түүний санаачлага нөлөөгөөр МАХН-ын Төв Хорооноос өөрийн гол өрсөлдөгч болох [[Дашийн Дамба]] (1959), [[Дарамын Төмөр-Очир]] (1962), [[Лувсанцэрэнгийн Цэнд]] (1963) болон «намын эсэргүүн» [[Цогт-Очирын Лоохууз]], [[Хоролсүрэнгийн Нямбуу]] болон [[Бандийн Сурмаажав]] (декабрь 1964) нарыг зайлуусан юм.
* Социализмын жилүүдэд Монголын байгалийн баялаг, алт зэс, уран, молибден, мал сүрэг ямар ч татваргүй, бараг үнэгүй зөвлөлт рүү /орос/ гарч байв. Монголын эдийн засаг сул дорой байлаа. Ард түмний амьдралын түвшингийн хувьд нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 доллар байсан нь африкийн ядуу орнуудын түвшинд байлаа.