Нирун улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit Advanced mobile edit
Tag: Reverted
Мөр 68:
Энэ улс нь [[402]] онд [[Жарун хаан]] ширээнд сууснаас хойш хүчирхэгжсэн. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв. Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр [[Орхоны хөндийн соёлын дурсгал|Орхоны хөндийгөөс]] эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ.
 
Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. [[Энэтхэг]]ийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ. Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "[[Шаньюй|Чэн-юй]]" цолыг "[[хаан|хаган]]" цолоор сольсон байдагбайдагввв. Жужаны хаад хан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Мугулюйн удмын нийтдээ 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жоужаний хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь Жарун, Татар, Нагай (492-501 он), Чуну (508-520 он), Анагуй (520, 522-552 он) нар бөлгөө. Жарун хаан [[410]] онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь [[6-р зуун|6-р зууны]] үед [[Ижил мөрөн|Ижил мөрний]] хөндийд хүрээд [[Авар]] хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Аварчууд улам цаашлан, хуучин [[Аттила]] хааны [[Хүнни|Хүн улс]]ын замаар [[Дунай мөрөн]]д суурьшсан бөгөөд [[Австри]] хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж [[9-р зуун|9-р зууны]] сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхагласан билээ.
 
Чуну хаан Өндөр тэрэгтний Мэту ванг дайнд ялж олдзлон авч морин дээр хөлийг нь сажлуулан чирч алаад гавлаар нь аяга хийсэн байдаг.