Дамдины Сүхбаатар: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
SukhbaatarSquare.jpg файлыг коммонсд Materialscientist хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: per c:Commons:Deletion requests/File:SukhbaatarSquare.jpg. Tag: Reverted |
||
Мөр 52:
Тэрхүү тангараг нь тус эх оронч байгууллагын дагаж мөрдөх мөрийн хөтөлбөр “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” байсан юм. Нууц хоёр бүлгийн дотор янз бүрийн үзэл санаатай хүмүүс оролцсон учир тэд ард түмний тэмцлийн зорилгыг өөр өөрөөр ойлгож байв. Нууц бүлгийн хамгийн гол зорилго бол эх орноо хятадын түрэмгийлэгчдээс чөлөөлөх явдал байлаа.
1920 оны хавар Д.Сүхбаатар хэдийгээр эцэг нь хүнд өвчтэй байсан боловч арга буюу орхин гэр орноо зарж хөл залгах унаа бэлдээд ард түмний их хэргийн төлөө Зөвлөлт Орос улсын зүг зорьжээ. Ийнхүү явахынхаа өмнө тэмцэл, үйл ажиллагааныхаа гол шугамыг тодорхойлж өөрийн эцэгт {{Эшлэл|Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн |Autor = Д. Сүхбаатар}} гэж хэлж байв. Хятадын гамин цэргүүд монгол-оросын хилийг чандлан сэргийлж байснаас болж Д. Сүхбаатар энэ удаа хил нэвтэрч амжаагүй бөгөөд харин 1920 оны зун хоёр дахь удаагийн явалтаар зорилгоо биелүүлж чадсан юм. Тэд [[Эрхүү]] хотноо Коминтерний Дорно Дахины нарийн бичгийн дарга нарын газрын удирдах ажилтан нартай удаа дараа учирч Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Зөвлөлт орос улсын засгийн газарт хандан тусламж гуйх тухай бичиг үйлдэж түүндээ хувьсгалт байгууллагаас нэн даруй гүйцэтгэх чухал асуудлыг тодорхойлон бичжээ. Зөвлөлт Орос улсад очсон ардын намын Данзан, Лосол, Чагдаржав нар Омскоор дамжин [[Москва]] хот орж тэнд Зөвлөлт Оросын ГЯЯ-ны сайд [[Георгий Чичерин]]<nowiki/>тэй уулзжээ. Харин Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нар бэлтгэл ажлаа хангах зорилгоор Эрхүү хотод үлджээ. Ардын намынхан Орос улсад очоод улс орноо хятадын цэргээс чөлөөлөхийн тулд зэвсэг гуйж оронд нь зөвлөлт засгийг улс орондоо тогтоох тохиролцоо хийсэн гэдэг. Гэвч сүүлдээ зөвхөн зэвсэг гуйх бус, улаан орос цэрэг гуйх болсон нь тусгаар тогтнолооо дөнгөж олоод байсан Богд хаант Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо алдах аюул болно гэдгийн тэр үед хэн ч яахин мэдэх билээ.
|