Туршуул явуулах

Туршуул нь салаа, тасгийн захирагч нараас гаргасан шийдвэр, цэргийн алба хаагч нэг бүрийн үүргийг газар орон дээр нь тодорхойлж, шаардлагатай засвар тодотгол хийх практик ажиллагаа юм. Салааны захирагчийн явуулж буй туршуулд галын үндсэн хэрэгслэл (ихэвчлэн тухайн цагийн байдалд гол үүрэг гүйцэтгэх), механикч жолооч, тасгийн захирагч нар, хүч нэмэгдүүлсэн галын хэрэгслэлийн тоотыг оролцуулана. Харин тасгийн захирагч нь тасгийнхаа бүх бие бүрэлдэхүүнтэй туршуул явуулна.

Туршуулын үед, ихэвчлэн, тэмдэгтүүд, дайсны байдал, түүний ажиллагааны чиглэл, галын хэрэгслүүдийнх нь байрлалыг зааж, өөрийн галын хэрэгслэлүүдийн үүргийг тодотгож, байрыг заана. Мөн түүнчлэн, туршуулын явцад харилцан ажиллагааг газар орон дээр нь зохион байгуулдаг. Туршуул нь шийдвэр гаргахын өмнө буюу хойно хийгдэж болох бөгөөд түүний явцад байлдааны үүрэг (тушаал)-ийг өгөх нь бий.