Тунисын ерөнхийлөгч

Тунисын ерөнхийлөгч нь хаант засаглалыг халсан 1957 онд бий болсон албан тушаал бөгөөд тус улсын төрийн тэргүүн болно.

Тунисын ерөнхийлөгчийн далбаа

Ерөнхийлөгчийн бүх ард түмний шууд сонгуулиар, 5 жилийн хугацаатай сонгодог бөгөөд нэг хүн хэдэн ч удаа сонгогдож болно. Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд 40-өөс 75 настай, эцэг эх болон аль нэг талын өвөг эцэг эх нь Тунисын иргэн байсан, давхар иргэншилгүй, Исламын шашинтай, тус улсын иргэн байх ёстой.

Тунисын ерөнхийлөгч нар (1957-аас өнөөдөр хүртэл)

засварлах

      Дестур (Нео Дестур (ND) / Социалист Дестур Нам (PSD) / Үндсэн Хуульт Ардчилсан Нэгдэл (RCD))
      Бүгд Найрамдах Улсын Төлөө Конгресс (CPR)

# Хөрөг Нэр
(Төрсөн-Нас барсан)
Албан тушаал хашсан Нам
1   Хабиб Бургуйба
حبيب بورقيبة
(1903–2000)[1]
1957 оны 7 сарын 25 1987 оны 11 сарын 7[2] ND/PSD
2   Зине Эл Абидине Бен Али
زين العابدين بن علي
(1936–2019)[3]
1987 оны 11 сарын 7 2011 оны 1 сарын 14[4] PSD/RCD
  Мохамед Ганнучи
محمد الغنوشي
(1941 онд төрсөн)
Үүрэг гүйцэтгэгч[5]
2011 оны 1 сарын 14 2011 оны 1 сарын 15 RCD
  Фуад Мебазаа
فؤاد المبزع
(1933 онд төрсөн)
Үүрэг гүйцэтгэгч[6]
2011 оны 1 сарын 15 2011 оны 12 сарын 13 Бие даагч
(хуучин RCD)
3   Монсеф Марзуки
المنصف المرزوقي
(1945 онд төрсөн)
Түр ерөнхийлөгч[7]
2011 оны 12 сарын 13 Одоо хашиж буй CPR
  • Нео Дестур, Социалист Дестур, Үндсэн Хуульт Ардчилсан Нэгдэл нь угтаа нэг нам бөгөөд Дестур гэдэг нь үндсэн хууль хэмээх утгатай.
  1. 4 бүрэн эрхийн хугацаанд алба хашсан. 1959, 1964, 1969, 1974 онуудад өрсөлдөгчгүйгээр сонгогджээ. Хууль Тогтоох Ассемблей 1975 онд түүнийг насан туршийн ерөнхийлөгчөөр өргөмжилсөн.
  2. Хөгширч, эрүүл мэнд нь муудсан тул албан тушаалаас нь буулгасан
  3. 5 бүрэн эрхийн хугацаанд алба хашсан. 1989, 1994 онд өрсөлдөгчгүйгээр, 1999, 2004, 2009 онуудад өрсөлдөгчдөө ялж сонгогдсон.
  4. Тунисын хувьсгалын үеэр улс орноо орхин дүрвэсэн
  5. Өөрийгөө үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгчөөр зарлаж, хэдэн цагийн турш хашсан.
  6. Үндсэн хуулийн дагуу, Депутатуудын Танхимын ерөнхийлөгч хувиар Бен Алиг залгамжилсан
  7. Хууль Тогтоох Ассемблейгээс сонгогдсон