Тулгуурын хийц
Тулгуурын хийц гэдэг нь саваан хийц бөгөөд түүний саваанууд нь зөвхөн нормаль хүчинд ачаалагдсан байна. Хамгийн энгийн тулгуурын хийц нь гурван ширхэг саваанаас бүрдсэн гурвалжин юм. Ийм тулгуурын хийцийг хийхийн тулд нэг савааны хоёр үзүүрт нөгөө хоёр савааны үзүүрүүдийг холбон зангилаа үүсгэн хийнэ.[1]
Хийсвэрээр тооцоолоx үед тулгуурын хийцэнд ямар ч нугалах момент үүсдэггүй. Харин бодит тулгуурын хийцэнд бага зэрэг нугалах момент үүсэх боловч үүнийг холболтын хийцээр нь маш бага үүсгэхээр тооцоолон нугаралтын моментийг хэмжээг тооцолгүй орхиж болох ч статикийн тооцоонд заавал хийх шаардлагатай байдаг.
ХэрэглээЗасварлах
Барилгын салбарЗасварлах
Барилгын салбарт тулгуурын хийц нь өөр бусад хийцтэй даацын чадвараар нь харьцуулахад харьцангуй бага жинтэй байдаг. Тулгуурын хийцтэй барилга нь газар хөдлөлтөнд тэсвэр өндөртэй байна.[2]
Автомашин үйлдвэрлэлЗасварлах
Автомашин болон мотоциклийн үйлдвэрлэлд тулгуурын хийцийг шассид буюу аралд хэрэглэнэ. Гэхдээ энд зөвхөн гурвалжин бус хийцийг ашиглах ба ялангуяа мотоциклийн аралд илүү тохиолдоно. Ийм төрлийн хийцийг холимог хэлбэр гэж нэрлэх ба түүний булангуудыг нэмэлт саваа буюу тулгуураар хүчитгэж өгдөг.
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Тулгуурын хийц – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
ЭшлэлЗасварлах
- ↑ K. Meskouris, E. Hake: Саваан тулгуурын хийцийн статик. Шпрингер, 2009, хуудас 95.
- ↑ Александр фон Хумболдт сан: Хөгжиж буй орнуудад зориулсан газар хөдлөлтөнд тэсвэртэй байшин. (герман хэлээр)