Трафальгарын талбай
Трафальгарын талбай (англ. Trafalgar Square) Лондон хотын хамгийн алдартай бэлгэдэлүүдийн нэг юм. Лондон хотын Вестминстер- Стрэнд, Уайтхолл болон Мэлл гэсэн гурван гол гудамжны уулзвар болох Чаринг Кросс огтолцол дээр байралдаг талбай юм.
Эхлээд Вильгельм IV хааны нэртэй байсан талбай нь Вестминстерт байрладаг бөгөөд Наполеонтой 1805 онд далайн тулалдаанд буюу Трафалгарын тулаанд зориулж нэрийг өөрчилсөн ажээ. Адмирал Х.Нельсон уг дайнд ялсны дурсгалд зориулан талбайн төвд 1843 онд Нельсоны баримал хөшөөг гантиган багана дээр барьсан байна. Баганы өндөр 44 метр, хөшөөний өндөр 5,5 метр байдаг байна. 2006 онд Трафальгарын талбай дахь адмирал Нельсоны баганыг 420 сая фунт стерлингээр David Ball Restoration Ltd. компани шинэчилсэн байна.
Талбайн голд нь дөрвөн том арслан бүхий хэд хэдэн усан оргилуур байдаг. Энэ талбайд бусад нэр хүндтэй Британичуудын хөшөө, Лондоны Үндэсний галерей, Гэгээн Мартины сүм болон гадаадын зарим нэгэн ЭСЯ байрладаг байна.
Лондонгийн Үндэсний галерей 1824 онд байгуулагдаж 1838 оноос олон нийт сонирхох боломжтой болжээ. Жилд 6 сая гаруй хүн тус галлерейг үздэг гэсэн мэдээ байна. Өнөөгийн байдлаар энд 2 000 орчим XIII-XX эхэн үеийн уран зураг хадаглагдаж байдаг байна. Энд та дэлхийн уран зургийн сор болох «Венера ба Марс» Сандро Боттичелли, «нялх хүүхэдтэй Мадонна» Леонардо да Винчи, «Вакх ба Ариадна» Тициан, «Наран цэцэг» Винсент Ван Гог үзэж болно.
Трафалгарын талбай нь жагсаал, цуглаан түүнчлэн Хятадын шинэ жил гэх мэт олон нийтийн баяр ёслолын арга хэмжээ болдог уламжлалт газар болоод юм.
1945 оны 5 дугаар сарын 8-нд Ерөнхий сайд У.Черчиль уг талбай дээр цугларсан Лондончуудад Дэлхийн 2 дугаар дайнд ялсан тухай зарлаж байсан түүхтэй.
Жил бүрийн Шинэ жилээр уг талбай дээр Норвегиэс авчирсан гацуур модыг суурилуулдаг уламжлалтай байна.
Уг талбайн урт 166 метр, өргөн нь 116 метр орчим байдаг байна.