Соёл судлалын хүрээнд шашин эсвэл шүтлэг нь чухам юуг шүтэж байгаа нь чухал нэн тэргүүний асуудал юм. Шүтээнүүдийг хэлбэрээр нь ердийн байгалийн хүчний өмнө бишрэхүй буюу цалиг шүтлэг- фетишизм, шидэт хүчин буй хэмээн бишрэхүй буюу домын шүтлэг- маги, овог үндэстэнийхээ дээд өвгийг адгуусан амьтан, ургамал модтой, эд юмстай холбон бишрэхүй буюу тотемизм, сүнс онгонд бишрэхүй буюу анимизм, тэнгэр бурхан шүтэх буюу теизм гэж ангилдаг. тэнгэр бурхан шүтээнийг дотороо олон бурхадын шүтэх нь политеизм, хос бурхад шүтэх нь битеизм, дан ганц бурхан шүтэх нь монотеизм гэж ангилдаг. Ингээд:

  1. Фетишизм буюу цалиг шүтлэг - нь эд юмс хүний ахуй амьдралд тусалдаг гэж үздэг үзэл юм. Шүтээний объект болох фетиш нь чулуу, мод, соёо, амьтаны яс, хүний гараа бүтсэн урлал, ер нь далдын ид шид агуулж байгаа гэж итгэхүйц юу ч байж болно. хүн амьдралдаа ямар нэг амжилтанд хүрвэл тэрхүү фетишийн нөлөө гэж үздэг. Фетиш шүтлэгийн элемент аль ч шашинд байдаг (манайхан бол чонын соёо, шагай гэх мэт). Маги нь өдөр тутмын практик үйл ажилгаанаас өөр ялгаатай үйл үйлдэлээр хүн амьтаны амьдралд байгалийн үзэгдэл нөлөөлж болно гэх итгэл юм. Магийг үйлчлэлээр нь шууд ба шууд бус, гадны тусламжтай гэж гурав ангилна. Мөн зорилгоор нь хараалын, цэргийн, үйлвэрлэлийн, эмчилгээний, хайр сэтгэлийн гэх мэт ангилаж болно. Маги гол төлөв тусгай бөө заарингууд үйлдэнэ.
  2. Тотемизм нь цусан холбоотой болон холбоогүй бүлэг хүмүүс бүгд ямар нэгэн ургамал ногоо, эсвэл адгуусан амьтанаас гарал үүсэл холбоотой гэж итгэх үзэл юм. Аль нэгэн овог аймагууд ахуй амьдрал нутаг орны байдалаас хамааран өөрсдийгөө аль нэг амьттан ургмалын үр хойч гэх үзэл бий болсон тотем шүтлэгийн хүрээнд бүхэл бүтэн шашины зан үйлийн систем бүрэлдэн тогтсон
  3. Анимизм гэдэг нь сүнс сүлдэнд итгэх үзэл юм. Зүүд зэрэглээ халуурч дэмийрэх өвчин үхэл зэргийн утга учрыг тайлах оролдлого нь эхэндээ бие махбодь дотор ямар нэгэн биет биш сэтгэлийн үзэгдэл сүнс байна гэж итгэх анимизмыг үүсгэжээ. Сүүлдээ үхсэний дараах амьдрал дахин төрөл олох, диваажин ба тамын тухай үзэл бодол бүрэлджээ. Мөн өөрийн сэтгэл бодолтой адил зүйлс байгаалийн үзэгдэлд байгаа гэж үзэх болсон байна. Ийнхүү байгаль эзэн сүнстэй гэх үзэл шашинд байдаг. Үүнийг үзхэд анимизм шашны эхлэл үүсэл үндэс гэх тайлбар гарчээ.
  4. Теизм гэдэг нь бурханы тухай сургааль номлол мөн бөгөөд бурхан ба байгаль ертөнц, хүн нийгэм харилцаа холбоог тайлбарладаг. Бурхан бол туйлын үнэмлэхүй хамгийн боловсронгуй ахуй, оюун ухааны чинад хязгаар ертөнцийн шалтгаан гэж үздэг.
Тотем