Торк түлхүүр
Торк түлхүүр (Torque wrench) буюу мушгих моментын түлхүүр нь чангалах моментын хүчний хэмжих багаж юм.
Мушгих моментын түлхүүр нь хэмжих багажны тоонд ордог бөгөөд тус бүр давтагдашгүй сериал дугаар болон DIN EN ISO 6789:2003, DIN EN ISO 6789:2017 part 2 стандартын Calibration certificate / тохирлын гэрчилгээтэй байна. Гэрчилгээ нь багажыг дагалдана.
› DIN EN ISO 6789:2017 part 2* стандартын дагуу тохирлын гэрчилгээ нь уг багажыг анхны ашиглалтын хугацаагаас хойш 12 сараар, эсвэл 5 000 удаагийн ачаалал ашиглалтын хугацаанд хүчинтэйд тооцогдоно.
› Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссаны дараа түлхүүрийг хэмжилтийн итгэмжлэгдсэн байгууллагаар шалгуулан, тохируулж шинэчилсэн тохирлын гэрчилгээ авах шаардлагатай.