Тордайн Ганболд

Тордайн Ганболд (1971 онд Улаанбаатар хотод төрсөн)- Бизнесмэн. УИХ-д нэр дэвшиж байсан.

Намтар засварлах

Өвөг эцэг нь Хөдөлмөрийн баатар, "Саятан" хэмээх жолооч Самбуу гэж хүн байжээ. Эцэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат Шаравын Тордай. Эцэгийнх нь өвөг эцэг Ринчен гэж лам хүн байжээ.

Төгссөн сургууль: МУИС, Хамбург хотын Маркетинг Менежемент Академи, СЭЗДС

  • 1979-1989 он Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 14-р дунд сургууль
  • 1991-1993 он Гадаад Хэлний Дээд Сургууль /Франц хэлний анги/
  • 2000-2002 онд МУИС, Гадаад Хэл Соёлын Сургууулийн Франц хэлний анги
  • 1998-2000 он ХБНГУ, Хамбург хотын Маркетинг Менежемент Академи
  • 2001-2004 он СЭЗДС –Бизнесийн удирдлага мэргэжилтэй.

Ажлын туршлага:

  • 2000-2007 онд “Пайонеринг Интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар ажилласан
  • 2006-2009  онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Монгол Улс дахь Өргөмжит консул,
  • 2009-2010 онд  “Корпорэйт Хотел Нүхт” ХХК-ийн Ерөнхий захирал,
  • 2011 оноос “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга
  • 2020 онд УИХ-д бие дааж нэр дэвшээд 33% санал авсан.

Гадаад хэлний мэдлэг:

  • Орос, Франц, Герман, Англи

Тэрээр гурван хүүхэдтэй. Том нь есөн настай, удаах нь хүү найман настай, бага хүү зургаан настай /2020 оны байдлаар/