Тонглун Сисулит

Тонглун Сисулит (лаос хэл: ທອງລຸນ ສີສຸລິດ, англи. Thongloun Sisoulith,1945 оны 11-р сарын 10-нд Лаосын Вант Улсын Хуафанг мужид төрсөн) Лаосын намын болон төрийн зүтгэлтэн. 2021 оны 3-р сарын 22-ноос БНАЛАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Тонглун Сисулит

Боловсрол

засварлах
  • 1962-1969: Хуафанг мужийн Лаосын Эх оронч фронтын Багшийн коллеж төгссөн
  • 1973-1978: ЗХУ-ын Ленинградын /Санкт Петербург/ Багшийн дээд сургуульд - хэл судлалын магистр
  • 1981-1984: ЗХУ-ын Нийгмийн ухааны Академид Олон улсын харилцааны түүхийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
  • 1967-1969: Хуафанг мужийн Лаосын Эх оронч фронтын Боловсролын газарт ахлах ажилтан
  • 1969-1973: Вьетнамын Ханой хот дахь Лаосын Эх оронч фронтын Төлөөлөгчийн газарт ахлах ажилтан
  • 1978-1979: Вьентьяны Багшийн Их Сургуульд профессор,
  • 1979-1981: Боловсролын сайдын нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга,
  • 1985-1986: Засгийн газрын ХЭГ-ын Олон нийттэй харилцах газрын дарга,
  • 1987-1992: Гадаад хэргийн дэд сайд,
  • 1993-1996: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,
  • 1997-2001: Лаосын Үндэсний Ассамблейн гишүүн, ЛҮА-н Байнгын хорооны гишүүн, Гадаад харилцааны газрын дарга
  • 2001-2006: ЛҮА-н гишүүн, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын Хорооны дарга,
  • 2006-2016: БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд,
  • 2016 оны 4-р сард ЛҮА-н 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар БНАЛАУ-ын Ерөнхий сайдаар сонгогдон ажилласан.
  • 2021 оны 3-р сарын 22-нд ЛҮА-н 9 дахь удаагийн чуулганаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилаж байна.

2001 оноос Лаос Ардын Хувьсгалт Намын (ЛАХН) Төв хорооны Товчооны гишүүн, 2021 оны 1-р сарын 15-наас ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.

Гэр бүлтэй, 3 хүүхэдтэй, гольф тоглох дуртай, Орос, Вьетнам, Англи хэлний мэдлэгтэй.

Монгол улсад 2016 оны 7-р сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Лаосын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон бөгөөд 2024 оны 9-р сард Монгол Улсад төрийн айлал хийсэн.