Томас Ньюкомен (англи. Thomas Newcomen; 1663 оны 2-р сарын 28-нд Дартмут хотод төрсөн —1729 оны 8-р сарын 7-нд Лондонд нас барсан) — английн зохион бүтээгч. Анхны дулааны (уурын машин) хөдөлгүүр буюу Ньюкомны уурын машин гэгддэг машиныг зохион бүтээгч юм.

Ньюкмены уурын машины ажиллах зарчим

Ньюкомен уурын машиныг Английн нүүрс, хүдрийн уурхайд, мөн Франц, Германд голчлон уул уурхайн салбарт өргөнөөр ашигладаг байсан бөгөөд заримдаа томоохон хотуудыг усаар хангахад мөн ашигладаг байжээ. Овор хэмжээ ихтэй, жигд бус ажилладаг тул их хэмжээний түлш зарцуулдаг байсан учраас үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахгүй, бүх нийтийн хөдөлгүүрийн түвшинд хүрээгүй өндөр мэргэшсэн зориулалтаар ашигладаг байв. Энэ нь Жэймс Ваттын уурын хөдөлгүүрийг бий болгох үндэс суурь болсон юм.

Томас Ньюкомены гавьяа бол механик ажил хийхэд уурыг ашиглах санааг анх хэрэгжүүлсэнд байдаг юм.

Их Британийн Техникийн түүхчдийн нийгэмлэг түүний нэрэмжит болсон байна.

Тэрээр 1729 оны 8-р сарын 7-нд Лондон хотод нас баржээ.